You are here

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд бэлэн байх чадавхийг нэмэгдүүлэх нь" НҮБ-ын хамтарсан төслийн хүрээнд НҮБ-ын Хүн амын сангаас иргэдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрхийн талаар болон жендерт суурилсан хүчирхийллээс сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлэх, мөн өөртөө итгэлтэй байх, харилцааны ур чадвар, шийдвэр гаргалт, стрессээ зохицуулах зэрэг зөөлөн ур чадваруудаа хөгжүүлэхэд зориулж 3 цуврал комик номыг хэвлэн гаргалаа. Уг цувралыг Боловсролын Ерөнхий Газрын Насан туршийн боловсролын хэлтэстэй хамтран боловсруулав.