Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

НҮБ-ын Хүн амын сан “Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоолол” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

НҮБ-ын Хүн амын сан “Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоолол” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

News

НҮБ-ын Хүн амын сан “Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоолол” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

calendar_today 17 5-р сар 2023

НҮБ-ын Хүн амын сан “Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоолол” сэдэвт хэлэлцүүлэ
НҮБ-ын Хүн амын сан “Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоолол” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

НҮБ-ын хүн амын санбэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоололсэдэвтэй хэлэлцүүлгийг 2023 оны тавдугаар сарын 17-ны өдөр НҮБ-ын Төв байр дээр зохион байгууллаа.

 

Хэлэлцүүлгийн зорилго нь УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хүн амын сангийн 2023-2027 онд хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд энэхүү тооцооллын аргачлал, үр дүнг НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон Далайн бүсийн зөвлөх Давидэ Де Бени Улсын Их хурлын гишүүд, холбогдох яамд, агентлаг, төрийн үйлчилгээний болон мэргэжлийн байгууллагын хүрээнд танилцуулж дэмжлэг авах талаар ярилцлаа.

 

Хэлэлцүүлгийг НҮБ-ын суурин зохицуулагч ноён Тапан Мишра нээж, энэхүү хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцооллын ач холбогдлыг онцолж, “Гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг арилгах, урьдчилан сэргийлэх боломжтой эхийн эндэгдлийг таслан зогсооход хөрөнгө оруулалт хийснээр хүсээгүй жирэмслэлт буурч, эхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үр дүн сайжирснаар эдийн засгийн үр ашгийг 12 дахин нэмэгдүүлэх боломжтой” гэдгийг хэллээ.

 

Мөн “эмэгтэйчүүд, өсвөр үеийнхнийг жирэмслэхээс хамгаалах өндөр чанартай, эрхэд суурилсан үйлчилгээгээр хангаснаар өсвөр насныхны хүсээгүй жирэмслэлтийг бууруулж, охидыг үргэлжлүүлэн сурч боловсрох, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, эдийн засаг, нийгмийн амьдралд оролцох оролцоо нэмэгдэнэ гэж тэмдэглэлээ.

 

Хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоолол нь нийгмийн салбарт үр ашигтай нь нотлогдсон арга хэмжээг нэвтрүүлж тодорхой хугацааны дараа гарах үр дүнг харуулах арга хэрэгсэл юм. Энэхүү тооцооллыг Засгийн газар, донор байгууллагад зориулж гаргадаг бөгөөд мөнгөн дүн болон амь нас нь аврагдсан эх, нярайн тоо зэрэг эрүүл мэндийн үр дүнгээр илэрхийлэгддэг.

 

НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон Далайн бүсийн байгууллага нь Австрали улсын Бурнеттын Их сургуультай хамтран Монгол улсын эрүүл мэндийн статистик, Үндэсний статистикийн хорооноос гаргасан Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны дүн дээр суурилан гэр бүл төлөвлөлт ба бусад нөхөн үржихүйн эрүүл мэндийн үзүүлэлтийг сайжруулах арга хэмжээ авснаар эдийн засгийн болон эрүүл мэндийн ямар үр ашигтай байхыг тооцоолон гаргасан байна.

 

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн танилцуулга

 

1970-аад оны сүүлээс эхлэн Монгол Улсын Засгийн газрыг дэмжин ажилласаар ирсэн бөгөөд 1979, 1989 онд Хүн ам, орон сууцны тооллогыг зохион байгуулахад Статистикийн төв хороонд шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж, сургалт явуулж байв. 

1990-ээд оноос эхлэн эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжин эмнэлгийн эмч ажилтнуудыг сургаж, жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслээр хангаж эхэлсэн.

 

1992 онд анхны албан ёсны Улс орныг дэмжих цогц хөтөлбөрийг боловсруулж Монгол Улсын Засгийн Газартай хамтран ажиллав. Энэ хүрээнд гэр бүл төлөвлөлтийн талаарх тусламж үйлчилгээ хүргэх, Засгийн газрын хөгжлийн бодлого, хөтөлбөрийг дэмжихэд хүн амын статистик тоо мэдээллийг ашиглах байдлыг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байжээ.

Улс орныг дэмжих 6 дахь хөтөлбөр нь 2017 онд эхэлсэн бөгөөд залуучуудын оролцоо, тэдний нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрхийг дэмжих, жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд голлон үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн юм. Ингэснээр Монгол улс ТХЗ-д хүрэхэд бодитой хувь нэмэр оруулав. Мөн НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагуудтай болон НҮБ-ын Хөгжлийн Тусламжийн Бодлогын бичиг баримттай нягт уялдуулан хөтөлбөрөө хэрэгжүүлж байлаа.

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн 7 дахь Улс орныг дэмжих хөтөлбөр нь 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн таван жилийн хугацаатай хэрэгжиж эхэлсэн бөгөөд зорилтот бүлгүүдэд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн өндөр чанартай үйлчилгээний хүртээмжийг хангах үндэсний болон орон нутгийн бодлого, хөтөлбөрүүдийг сайжруулах; нотолгоонд суурилсан бодлогоор жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах; зорилтот бүлгүүдэд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг сайжруулах; залуучуудад бэлгийн харилцааны цогц боловсрол, ур чадварыг хөгжүүлэх хүртээмжийг нэмэгдүүлэх; мөн хүн амын динамик, мегатрендэд нийцсэн хүртээмжтэй, тэгш бодлого, төлөвлөгөө боловсруулахын тулд хүн ам зүйн шинжилгээг ашиглах чиглэлээр анхаарч ажиллана.