Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Их-Уул сум Өөрчлөлтөд хүрэх гурван үр дүнд хүрэхийг зорин ажиллана

Их-Уул сум Өөрчлөлтөд хүрэх гурван үр дүнд хүрэхийг зорин ажиллана

News

Их-Уул сум Өөрчлөлтөд хүрэх гурван үр дүнд хүрэхийг зорин ажиллана

calendar_today 11 5-р сар 2023

Их-Уул сум Өөрчлөлтөд хүрэх гурван үр дүнд хүрэхийг зорин ажиллана
Их-Уул сум Өөрчлөлтөд хүрэх гурван үр дүнд хүрэхийг зорин ажиллана

Люксембургийн Их Гүнт улсын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Эхийн болон төрөх тойрны сэргийлж болох эндэгдлийг тэглэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” төслийн зорилтот бүсээр Завхан аймгийн Их-Уул, Түдэвтэй сумууд сонгогдсон юм.

Энэ хүрээнд НҮБ-ын Хүн амын сангийн үнэлгээний баг сумдад томилолтоор ажиллаж, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Их уул сумын Засаг дарга О.Одонтуяа нартай уулзаж төслийн талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр Завхан аймгийн Их-Уул сумын Засаг дарга урьдчилан сэргийлэх боломжтой эхийн эндэгдлийг тэглэх, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг тэглэх, жендэрт суурилсан хүчирхийлэл, хор уршгийг арилгах Өөрчлөлтөд хүрэх гурван үр дүнд хүрэхийг орон нутгийн засаг захиргаа зорин ажиллахаа мэдэгдлээ.

Амьдрах ухаанд сургах, залуучуудыг ажил хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр зөвлөгөө өгөх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, шийдвэр гаргахад залуучуудад бодитой оролцох боломжийг олгох зорилгоор Их –Уул сумын Залуучуудын хөгжлийн төв ирэх сард ашиглалтад ороход бэлэн болоод байна. Залуучуудын хөгжлийн төв байгуулагдсанаар тус сумд залуучуудад олон боломж нээгдэж, нутгийн залуучуудыг хөгжих дэвших хөгжилтэй, аюулгүй орчин бий болох юм.