Люксембургийн Их Гүнт улсын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “ Эхийн болон төрөх тойрны сэргийлж болох эндэгдлийг тэглэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” төслийн хүрээнд сонгогдсон Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймгууд болон сумдад ажиллаж, орон нутгийн удирдлага, төрөх тасгийн эмч мэргэжилтнүүд, залуучууд, эрүүл мэндийн хичээлийн багш, сурагчидтай уулзаж, эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, өсвөр үед ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, бэлгийн цогц боловсролын чанарын талаар санал солилцон, цаашид төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаануудын чиглэлийг нарийвчлан тодорхойлж, хүрэх үр дүнгийн талаар ярилцлаа. .
Орон нутгийн удирдлагууд төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд тэр дундаа Хөвсгөл аймгийн удирдлагууд орон нутгаас шаардлагатай зарим хөрөнгө санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой гэдгээ илэрхийлэв.
Томилолтын үеэр Эхийн амрах байранд байрлаж буй эхчүүдэд дэмжлэг болох үүднээс НҮБ-ын Хүн амын сангийн “Эрүүл ахуй, ариун цэврийн багц”-ыг сумын Эрүүл мэндийн төвүүдэд гардуулж өглөө.
Энэхүү төслийг Эрүүл Мэндийн Яам, НҮБ-ын Хүн амын сан хамтран 10 аймаг, 20 сум, нийслэлийн 2 дүүрэгт 5 жилийн турш хэрэгжүүлэх юм.
Мөн НҮБ-ын Хүн амын сан Юнител групын хамтын ажиллагааны хүрээнд “Цахим номын сан” төслийг дээрх аймгуудад хэрэгжүүлэх бөгөөд бэлтгэл ажилтай танилцлаа.