НҮБ-ын Хүн амын сан нь Олон улсын хөгжлийн агентлаг ба тус сангийн Монгол дахь офис нь зохих шаардлага хангасан хувь хүмүүсийг дараахи гэрээт ажлын байранд урьж байна.
Зөвлөх үйлчилгээ: |
Дохионы хэлмэрч (хэрэгцээнд тулгуурлаж үйлчилгээ үзүүлэх) гэрээт ажилтан |
Гэрээний хугацаа: |
11 сар |
Зар нийтэлсэн өдөр: |
2021 оны 11-р сарын 16 |
Өргөдөл авах эцсийн хугацаа: |
2021 оны 11-р сарын 27-ны өглөөний 10 цагт |
Гэрээт ажлын зорилго:
НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь офист дохионы хэлмэрчийн үйлчилгээ үзүүлэх.
Дохионы хэлмэрч нь НҮБ-ын Хүн амын сангийн дор дурдсан төрөлжсөн асуудлуудын хүрээнд дохионы хэлмэрчийн үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:
- Жендер; Жендерт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл
- Эрүүл мэнд; ДОХ, БЗХӨ; КОВИД-19; бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх, эхийн эрүүл мэндийн асуудлууд
- Хүн амын хөгжил; залуусын хөгжил ба боловсрол; гэр бүл төлөвлөлт; залуусын эрүүл мэнд; өсвөр үеийн хөгжил
- Дээрхи салбаруудын хүрээний хууль эрх зүйн асуудлууд
Гэрээт ажилтанд тавигдах шаардлага:
Боловсрол:
- Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх. Жендер, Эрүүл мэнд, Нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй бол давуу тал болно.
- Хамгийн багадаа 5 жилийн хугацаанд дохионы хэлмэрчийн үйлчилгээ үзүүлсэн туршлагатай байх.
- Монгол хэлтэй байх ба Англи хэлтэй бол давуу тал болно.
Чадварууд:
- Бусадтай харилцах болон бусдыг сонсох өндөр чадвартай байх
- Чанартай үйлчилгээ үзүүлэх чадвартай байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Ачаалал даах, ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх чадвартай байх
ӨРГӨДӨЛ ИРҮҮЛЭХ ЗААВАР
Сонирхсон хүмүүс НҮБ-ын Хүн амын сангийн вэбсайтад дараахи холбоосоор http://mongolia.unfpa.org/en/vacancies зочлон тус ажлын байрны тодорхойлолт (Terms of Reference) болон үнийн санал ирүүлэх маягт, P11 маягтыг татаж авах боломжтой. Өргөдлөө vacancy@unfpa.org.mn цахим хаягаар өргөдөл хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө ирүүлнэ.
Өргөдөлд дараахи зүйлсийг хавсаргаж ирүүлнэ:
- НҮБ-ын ажилтны P11 маягтыг бөглөж гарын үсэг зурж илгээх
- Ажилтны анкет /CV/
- Үнийн санал (хэрэв санал болгосон үнэ нь НҮБ-ын Хүн амын сангийн зөвшөөрөгдсөн түвшингээс өндөр бол гэрээний үнийг зөвшилцөж тогтооно).
Дутуу ирсэн өргөдлийг үнэлэхгүй.
НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь офис
4-р давхар, НҮБ-ын байр, НҮБ-ын гудамж -14, Сүхбаатар дүүрэг,
Шуудан 46, Улаанбаатар хот, Монгол улс 14201
Утас: 976-11-353503 (ext 3353); 976-88005043