You are here

НҮБ-ын Хүн амын сан нь Олон улсын хөгжлийн агентлаг ба тус сангийн Монгол дахь офис нь зохих шаардлага хангасан хувь хүмүүсийг дараахи гэрээт ажлын байранд урьж байна.

Зөвлөх үйлчилгээ:

Дохионы хэлмэрч (хэрэгцээнд тулгуурлаж үйлчилгээ үзүүлэх) гэрээт ажилтан

Гэрээний хугацаа:

11 сар

Зар нийтэлсэн өдөр:

2021 оны 11-р сарын 16

Өргөдөл авах эцсийн хугацаа:

2021 оны 11-р сарын 27-ны өглөөний 10 цагт

 

Гэрээт ажлын зорилго:

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь офист дохионы хэлмэрчийн үйлчилгээ үзүүлэх.

Дохионы хэлмэрч нь НҮБ-ын Хүн амын сангийн дор дурдсан төрөлжсөн асуудлуудын хүрээнд дохионы хэлмэрчийн үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

  • Жендер; Жендерт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл
  • Эрүүл мэнд; ДОХ, БЗХӨ; КОВИД-19; бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх, эхийн эрүүл мэндийн асуудлууд
  • Хүн амын хөгжил; залуусын хөгжил ба боловсрол; гэр бүл төлөвлөлт; залуусын эрүүл мэнд; өсвөр үеийн хөгжил
  • Дээрхи салбаруудын хүрээний хууль эрх зүйн асуудлууд

Гэрээт ажилтанд тавигдах шаардлага:

Боловсрол:

  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх. Жендер, Эрүүл мэнд, Нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй бол давуу тал болно.
  • Хамгийн багадаа 5 жилийн хугацаанд дохионы хэлмэрчийн үйлчилгээ үзүүлсэн туршлагатай байх.
  • Монгол хэлтэй байх ба Англи хэлтэй бол давуу тал болно.

Чадварууд:

  • Бусадтай харилцах болон бусдыг сонсох өндөр чадвартай байх
  • Чанартай үйлчилгээ үзүүлэх чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Ачаалал даах, ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх чадвартай байх

ӨРГӨДӨЛ ИРҮҮЛЭХ ЗААВАР

Сонирхсон хүмүүс НҮБ-ын Хүн амын сангийн вэбсайтад дараахи холбоосоор http://mongolia.unfpa.org/en/vacancies зочлон тус ажлын байрны тодорхойлолт (Terms of Reference) болон үнийн санал ирүүлэх маягт, P11 маягтыг татаж авах боломжтой. Өргөдлөө vacancy@unfpa.org.mn цахим хаягаар өргөдөл хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө ирүүлнэ.

Өргөдөлд дараахи зүйлсийг хавсаргаж ирүүлнэ:

  1. НҮБ-ын ажилтны P11 маягтыг бөглөж гарын үсэг зурж илгээх
  2. Ажилтны анкет /CV/
  3. Үнийн санал (хэрэв санал болгосон үнэ нь НҮБ-ын Хүн амын сангийн зөвшөөрөгдсөн түвшингээс өндөр бол гэрээний үнийг зөвшилцөж тогтооно).

Дутуу ирсэн өргөдлийг үнэлэхгүй.

 

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь офис

4-р давхар, НҮБ-ын байр, НҮБ-ын гудамж -14, Сүхбаатар дүүрэг,

Шуудан 46, Улаанбаатар хот, Монгол улс 14201

Утас: 976-11-353503 (ext 3353); 976-88005043