Сургууль нь хүүхэд, залуучуудад эрүүл ирээдүйн үндэс суурь болох мэдлэг, нийгэм-сэтгэлзүйн чадварыг эзэмшүүлэхэд зайлшгүй шаардлагатай орчин юм. Сургуулийн аюулгүй, дэмжлэгтэй орчин нь эрүүл мэндэд сайн үр дүнг бий болгодог. Эрүүл оюутнууд сургууль завсардалт бага, боловсролын үзүүлэлт өндөр, бүтээмж, ирээдүйд илүү сайн ажилтай холбоотой байдаг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас тодорхойлсон “Сургуулийн эрүүл мэндийн үйлчилгээ (СЭМҮ) гэдэг нь бага, дунд боловсрол хамрагдаж буй сурагчдад сургуулийн байранд эсвэл сургуулиас гадуур байрлах эрүүл мэндийн үйлчилгээнд эрүүл мэндийн ажилтны үзүүлж буй үйлчилгээ юм. Улс орнуудад СЭМҮ-н янз бүрийн хэлбэрүүд байдаг боловч эдгээр хөтөлбөрүүдийн ихэнх нь одоогоор шинжлэх ухааны үндэслэлгүй, төлөвлөгдөөгүй, санхүүжүүлэлтгүй байна. Мөн эдгээр хэлбэрийн СЭМҮ-н хүртээмж, хамрах хүрээ хязгаарлагдмал байна. Мөн ДЭМБ 1995 онд сургуулиудын эрүүл мэндийг дэмжих арга барилыг бэхжүүлэх зорилгоор Дэлхийн сургуулийн эрүүл мэндийн санаачилгыг санаачилсан. Харамсалтай нь сурагчид осол гэмтэл, хүчирхийлэл, бэлгийн, нөхөн үржихүйн болон сэтгэцийн эрүүл мэнд, халдварт болон халдварт бус өвчин зэрэг урьдчилан сэргийлэх боломжтой эрүүл мэндийн янз бүрийн асуудалтай тулгардаг. Сурагчид бага наснаасаа эхлэн нас биенд хүртлээ хөгжих үе шатанд эерэг туршлага, дэмжлэг хэрэгтэй. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хамрах хүрээ дэлхий хэмжээнд хязгаарлагдмал хэвээр байна. Тиймээс сургуулиуд сурагчдад эрүүл мэндийн үр дүнтэй үйлчилгээг өргөн хүрээнд хэрэгжүүлэх онцгой боломжийг олгож магадгүй юм.