Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

УРИАЛГА: Монгол улсад “Технологи Ашиглан Үйлдэгдэж буй Жендэрт Суурилсан Хүчирхийлэл (ТАҮЖСХ)-тэй тэмцэхэд анхаарлаа хандуулах нь

УРИАЛГА: Монгол улсад “Технологи Ашиглан Үйлдэгдэж буй Жендэрт Суурилсан Хүчирхийлэл (ТАҮЖСХ)-тэй тэмцэхэд анхаарлаа хандуулах нь
УРИАЛГА: Монгол улсад “Технологи Ашиглан Үйлдэгдэж буй Жендэрт Суурилсан Хүчирхийлэл (ТАҮЖСХ)-тэй тэмцэхэд анхаарлаа хандуулах нь

Publisher

Number of pages

4

Author

Монгол дахь НҮБ-ын Хүн Амын Сан

Publication

УРИАЛГА: Монгол улсад “Технологи Ашиглан Үйлдэгдэж буй Жендэрт Суурилсан Хүчирхийлэл (ТАҮЖСХ)-тэй тэмцэхэд анхаарлаа хандуулах нь

Publication date

18 December 2024

Download Icon

Жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ)-тэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүн Амын Сан болон Азийн сан нь Монгол Улсын Засгийн Газар, Улсын Их Хурлын гишүүн, иргэний нийгмийн байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран ТАҮЖСХ-тэй тэмцэхэд чиглэсэн дээд түвшний уулзалтыг зохион байгуулж байна. Энэхүү уулзалтанд бэлтгэж, Азийн сан нь Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв (ХЭҮТ) ТББ, Хүний Эрхийн Үндэсний Комисстой (ХЭҮК) хамтран, МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ, ЛГБТ Төв ТББ, “Хөөрхөн Зүрх” ТББ, "Залуу эрсдэлт бүлгийн манлайлал буюу Youth LEAD Mongolia", Жендэрийн Үндэсний Хорооны төлөөллүүдийг хамруулан Дэлхий нийтийг хамарсан ТАҮЖСХ-тэй тэмцэх уриалгын хүрээнд Монгол Улсад нутагшуулахад чиглэсэн олон талт уулзалтыг зохион байгуулсан. Монгол дахь уриалгыг олон талт төлөөллүүдэд танилцуулан эцэслэсэн бөгөөд ТАҮЖСХ-тэй тэмцэх уриалгын хүрээнд оролцогч талууд хамтын хүчээ нэгтгэн ажиллах амлалтаа мэдэгдэж, энэхүү асуудалд анхаарах ажлуудыг үйл хэрэг болгохыг дэмжсэн билээ.

ТАҮЖСХ нь гэнэт одоо л ил тод болж буй асуудал биш юм. Харин энэхүү хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах ажил харьцангуй шинэ байгаа бөгөөд энэ асуудлын талаар хийгдсэн судалгаа, бодлогын баримт бичиг, хөндлөнгийн хяналт, шинжилгээ тун хязгаарлагдмал байна. ЖСХ-ийн бусад төрөлтэй харьцуулахад, цахим орчин дахь хүчирхийлэл нь богино хугацаанд эрчимтэйгээр нэмэгдэж, арга мэх нь улам нарийсч, идэвхжиж байгаа юм. Улмаар энэ төрлийн хүчирхийлэл үйлдэж буй этгээд болон бүлгүүд дижитал орчин дахь иргэний оролцооны аюулгүй байдлыг зөрчиж, хуулийн хариуцлага хүлээхгүй байх явдал гаарсаар байна. Монгол улсад, ТАҮЖСХ нь цахим орчин дахь иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй ноцтой бөгөөд хурдацтай нэмэгдэж байгаа асуудал мөн. Хэдийгээр Монгол Улс нь Цахим Эрх чөлөөний Эвсэлийн гишүүн улс хэдий ч, улсын хэмжээнд хууль эрхзүй, тогтолцооны хамрах хүрээнд ТАҮЖСХ-ээс иргэдийг хамгаалах зохицуулалт дутмаг, сул байна. Аюулгүй дижитал орчныг дэлгэрүүлэхэд нэн тэргүүнд авах шаардлагатай ажлууд болох хохирогч/даван туулагчдыг хамгаалах цогц үйлчилгээг нэмэгдүүлэх, салбар дундын олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэргийг тусгасан.