Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Монгол дахь НҮБ-ын Хүн Амын Сан жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг “Охид, эмэгтэйчүүдийн аюулгүй орон зай”-г байгууллаа

Монгол дахь НҮБ-ын Хүн Амын Сан жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг “Охид, эмэгтэйчүүдийн аюулгүй орон зай”-г байгууллаа

Press Release

Монгол дахь НҮБ-ын Хүн Амын Сан жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг “Охид, эмэгтэйчүүдийн аюулгүй орон зай”-г байгууллаа

calendar_today 27 September 2024

Төв аймаг дахь "Охид, эмэгтэйчүүдийн аюулгүй орон зай"
Төв аймаг дахь "Охид, эмэгтэйчүүдийн аюулгүй орон зай"

 

Улаанбаатар хот, 2024 оны 9-р сарын 27 - Зудад өртсөн орон нутгийн охид, эмэгтэйчүүдийн биеийн болон сэтгэлзүйн аюулгүй байдлыг хангах зорилгоор НҮБ-ын Хүн амын сан хэрэгцээ, шаардлага өндөр байгаа аймгуудад “Охид, эмэгтэйчүүдийн аюулгүй орон зай”-г байгууллаа. Энэхүү “аюулгүй орон зай” нь охид эмэгтэйчүүдийн нийгэм сэтгэлзүйн зөвлөгөө авах, эрхээ эдлэх аюулгүй орчин байхад чиглэнэ.

 

Орон нутгийн удирдлагуудын үүрэг амлалт болон урт хугацааны тогтвортой байдлыг харгалзаж НҮБ-ын Хүн амын сан найман аймагт “аюулгүй орон зай” байгуулахаар сонгосон. Тэгвэл, НҮБ-ын Хүн амын сан аюулгүй орон зай тус бүрийг шаардлагатай тавилга, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж, тохижууллаа. Мөн Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төв, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг болон Хүчирхийллийн Эсрэг Үндэсний төвтэй хамтран гурван хоногийн чадавхжуулах цогц сургалтад төвийн ажилтнуудыг хамруулсан. Чадавхжуулах сургалт нь тусгай мэдлэг, орон нутгийн туршлагыг нэгтгэдэг тул аюулгүй орон зайн амжилтад нэн чухал юм.

 

Найман байршилд аюулгүй орон зай нээгдэж, үйл ажиллагаа нь жигдэрснээр цаашид шаардлагатай байршлуудад нэмж байгуулахад хэрэгцээтэй туршлага, нотолгоо бий болох юм.

 

“Охид, эмэгтэйчүүдийн аюулгүй орон зай”-г НҮБ-ын Хүн Амын Сангийн “Онцгой байдлын сан”, НҮБ-ын “Онцгой байдлын төвлөрсөн сан”-гаас санхүүжүүлэв.