Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Олон улсын Эх баригчдын өдөрт зориулсан Зөвлөлдөх уулзалт

Олон улсын Эх баригчдын өдөрт зориулсан Зөвлөлдөх уулзалт

News

Олон улсын Эх баригчдын өдөрт зориулсан Зөвлөлдөх уулзалт

calendar_today 05 5-р сар 2022

2022 оны 5 дугаар сарын 5 - 2022 оны Олон улсын эх баригчдын өдөр нь “Эх баригчийн 100 жилийн замнал” уриан дор болж байна. Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монголын Эх баригч нарын нийгэмлэгээс “Эх баригч юуг хүсэж байна?” асуултын дор мэргэжлийн онцлог, тулгамдаж буй асуудлыг шийдвэр гаргагч, олон нийтэд таниулах зорилгоор зөвлөгөөн зохион байгуулж байгаа ба зөвлөгөөнийг ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сан, Жайка зэрэг байгууллага дэмжин оролцов.

Тус зөвлөгөөний нээлтэд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг нар оролцсон бөгөөд Олон улсын Эх баригч нарын холбооны Ерөнхийлөгч хатагтай Франка Кадее, НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал ноён Бьёрн Андерсон нар мэндчилгээ ирүүллээ.

НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал ноён Бьёрн Андерсон ирүүлсэн мэндчилгээндээ эхийн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний 87 хувийг олон улсын стандартын дагуу сургагдсан эх баригч үзүүлэх боломжтой гэв. Иймээс эх баригчийг олон улсын стандартын дагуу сургаж, ажлын байрны бүрэн тодорхойлолтын дагуу ажиллуулах нь чухал болохыг онцоллоо.

Зөвлөгөөний үеэр Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн ноён Халид Шарифи НҮБ-ын Хүн амын сангийн Эх баригч нарыг дэмжих дэлхийн стратегийг танилцуулав. Эх баригч нарт хөрөнгө оруулснаар эхийн эндэгдлийг улам бууруулж Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх боломжтой юм.