Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

НҮБ-ын Хүн амын сан "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" төсөл амжилттай хэрэгжиж дууссаныг тэмдэглэлээ

НҮБ-ын Хүн амын сан "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" төсөл амжилттай хэрэгжиж дууссаныг тэмдэглэлээ

News

НҮБ-ын Хүн амын сан "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" төсөл амжилттай хэрэгжиж дууссаныг тэмдэглэлээ

calendar_today 13 June 2023

НҮБ-ын Хүн амын сан "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" төсөл амжилттай хэрэгжиж дууссаныг тэмдэглэлээ
НҮБ-ын Хүн амын сан "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" төсөл амжилттай хэрэгжиж дууссаныг тэмдэглэлээ

Улаанбаатар, Монгол Улс – 2023 оны 6-р сарын 13 – Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" төслийг амжилттай хэрэгжүүлж дууссаныг тэмдэглэлээ.

"Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" төсөл нь Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлд олон олон амжилтад хүрсэн билээ. Төсөл нь үндэсний, орон нутгийн болон анхан шатны түвшинд урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадавхыг сайжруулхад голчлон чиглэсэн.

Энэхүү төслийн ухуулга нөлөөлөл, чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа нь Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль зэрэг жендэрийн тэгш байдлыг хангах, гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдог болоход гол хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсан.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх салбар дундын олон талт хамтын ажиллагааг зохицуулах механизмыг бэхжүүлж, институтчилэх, тогтвортой байдлыг ханган, хүчирхийллийн хохирогч, даван туулагчдад иж бүрэн тусламж үйлчилгээ, дэмжлэг үзүүлдэг болсон. Мөн жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх ажлыг сайжруулж, энэ асуудлын талаарх ойлголтыг сайжруулж, нотолгоонд суурилсан арга хэмжээг авах нөхцөлийг бий болгосон.

Төслийн хүрээнд жендэрийн эрх тэгш нийгмийн хэм хэмжээг сурталчлах, олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэхэд олон нийтийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэсэн. Жендэрт суурилсан хүчирхийллийн тохиолдол ихтэй бүс нутгуудын санаачлагaд үндэслэн жендэрийн хор хөнөөлтэй хэвшмэл ойлголт, зан үйлийг өөрчлөлтөд хүрэх замыг бий болгоход энэ төсөл ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

Төслийн үр нөлөөг үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2017 онд улсын хэмжээнд анх зохион байгуулсан Жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгаа нь Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийллийн тархалт, үр нөлөөний талаар бодит байдлыг олон нийтэд ойлгуулсан. Мөн төслийн хүрээнд жендэрт суурилсан хүчирхийллийн дуудлага мэдээллийг бүртгэх, дүн шинжилгээ хийх, түгээх нэгдсэн санг бий болгосон.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах 33 журмуудыг боловсруулж, бүх түвшинд зохицуулах зөвлөлүүдийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилласан.

"Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" төслийн хаалтын арга хэмжээний үеэр НҮБ-ын Хүн амын сан Монгол хүн бүрийг хүчирхийлэлгүй нийгэмд амьдрах боломжийг  бий болгохын төлөө үргэлжлүүлэн ажиллах амлалтаа дахин нотолж байна. НҮБ-ын Хүн амын сан жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх ажил үргэлжилж байгааг онцлон, эмэгтэйчүүд, охидын аюулгүй, сайн сайхан байдлыг хангахад тууштай ажиллахаа амлав.

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн танилцуулга

1970-аад оны сүүлээс эхлэн Монгол Улсын Засгийн газрыг дэмжин ажилласаар ирсэн бөгөөд 1979, 1989 онд Хүн ам, орон сууцны тооллогыг зохион байгуулахад Статистикийн төв хороонд шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж, сургалт явуулж байв. 

1990-ээд оноос эхлэн эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжин эмнэлгийн эмч ажилтнуудыг сургаж, жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслээр хангаж эхэлсэн.

1992 онд анхны албан ёсны Улс орныг дэмжих цогц хөтөлбөрийг боловсруулж Монгол Улсын Засгийн Газартай хамтран ажиллав. Энэ хүрээнд гэр бүл төлөвлөлтийн талаарх тусламж үйлчилгээ хүргэх, Засгийн газрын хөгжлийн бодлого, хөтөлбөрийг дэмжихэд хүн амын статистик тоо мэдээллийг ашиглах байдлыг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байжээ.

Улс орныг дэмжих 6 дахь хөтөлбөр нь 2017 онд эхэлсэн бөгөөд залуучуудын оролцоо, тэдний нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрхийг дэмжих, жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд голлон үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн юм. Ингэснээр Монгол улс ТХЗ-д хүрэхэд бодитой хувь нэмэр оруулав. Мөн НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагуудтай болон НҮБ-ын Хөгжлийн Тусламжийн Бодлогын бичиг баримттай нягт уялдуулан хөтөлбөрөө хэрэгжүүлж байлаа.

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн 7 дахь Улс орныг дэмжих хөтөлбөр нь 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн таван жилийн хугацаатай хэрэгжиж эхэлсэн бөгөөд зорилтот бүлгүүдэд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн өндөр чанартай үйлчилгээний хүртээмжийг хангах үндэсний болон орон нутгийн бодлого, хөтөлбөрүүдийг сайжруулах; нотолгоонд суурилсан бодлогоор жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах; зорилтот бүлгүүдэд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг сайжруулах; залуучуудад бэлгийн харилцааны цогц боловсрол, ур чадварыг хөгжүүлэх хүртээмжийг нэмэгдүүлэх; мөн хүн амын динамик, мегатрендэд нийцсэн хүртээмжтэй, тэгш бодлого, төлөвлөгөө боловсруулахын тулд хүн ам зүйн шинжилгээг ашиглах чиглэлээр анхаарч ажиллана.