НҮБ-ын Хүн амын сан болон UNITEL-ийн хамтын ажиллагаа орон нутгийн залуучуудын найдвартай мэдээлэл, мэдлэг олж авах боломжийг дэмжиж байна
Монгол Улс, Дархан-Уул аймаг – 2022 оны зуравдугаар сарын 9-ний өдөр – НҮБ-ын Хүн амын сан, Юнител ХХК нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран 2022 оны зуравдугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймагт “E-Hub” цахим номын санг нээлээ.
НҮБ-ын Хүн амын сан, Юнител ХХК хамтран Дархан-Уул аймагт E-Hub цахим номын сан байгуулах замаар залуучуудад ээлтэй цахим мэдээлэл, мэдлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэхүү цахим номын сан нь Дархан-Уул аймгийн залуучуудын сурч боловсрох тав тухтай орчин, цахим ном болон бусад цахим мэдлэгийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байна.
Дархан-Уул аймагт болсон цахим номын сангий нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Агентлагийн дарга Г.Батдорж, Дархан-Уул аймгийн Орлогч Дарга Б.Жавхлан, Дархан-Уул аймгийн ГБХЗХГ-ын дарга А.Амгалан, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Др. Халид Шарифи, Юнител ХХК-ын Гүйцэтгэх Захирал Д.Энхбат болон аймгийн хүүхэд, залуучууд оролцлоо.
Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Др. Халид Шарифи цахим номын сангийн нээлтийн үеэр “Юнител групп НҮБ-ын Хүн амын сантай хамтран Монгол Улсын өсвөр үе, залуучуудыг дэмжих ажилд ихээхэн дэмжлэг үзүүлж байгаад бид баяртай байна. E-Hub цахим номын сан нь залуучуудад мэдлэг мэдээлэл, үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, улмаар залуучуудыг өөрсдийн чадавхыг бүрэн дүүрэн ашиглахад хувь нэмэр оруулах болно."
НҮБ-ын Хүн амын сан Монгол Улсад залуучуудын оролцоо, залуучуудын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх, мөн жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоохыг гол чиглэлээ болгон үйл ажиллагааг явуулж байна.
НҮБ-ын Хүн амын сан нь Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, Залуучуудын хөгжил оролцоо болон Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Эрүүл мэндийн Яам, Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Хууль Зүй Дотоод Хэргийн Яам зэрэг Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран ажилладаг.