Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ҮЕРТ ӨРТСӨН ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДЭД НҮБ-ЫН ХҮН АМЫН САН АРИУН ЦЭВЭР, ЭРҮҮЛ АХУЙН БАГЦ ТҮГЭЭЖ БАЙНА

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ҮЕРТ ӨРТСӨН ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДЭД НҮБ-ЫН ХҮН АМЫН САН АРИУН ЦЭВЭР, ЭРҮҮЛ АХУЙН БАГЦ ТҮГЭЭЖ БАЙНА

News

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ҮЕРТ ӨРТСӨН ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДЭД НҮБ-ЫН ХҮН АМЫН САН АРИУН ЦЭВЭР, ЭРҮҮЛ АХУЙН БАГЦ ТҮГЭЭЖ БАЙНА

calendar_today 15 August 2016

Улаанбаатар хот – 2016 оны 8-р сарын 15-ны албан ёсны ёслолын ажиллагааны үеэр НҮБ-ын Хүн амын сан 7 сарын 10-нд Баян-Өлгий аймагт үерт өртсөн охид, эмэгтэйчүүдэд түгээх ариун цэвэр эрүүл ахуйн багцуудыг Онцгой байдлын ерөнхий газарт (ОБЕГ) гардууллаа. Баян-Өлгий аймагт их хэмжээний аадар бороо орсоны улмаас үер бууж, 700 орчим хүн үерт автан, олон хүн өөр газар шилжин суурьшихад хүрсэн бөгөөд тэдний 240 нь нөхөн үржихүйн насны охид, эмэгтэйчүүд юм.

Аливаа гамшгийн дараа охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал онцгой эрсдэлтэй тулгардаг. Гамшгийн үед орлого багасч, суурь хэрэгцээгээ хангах боломж хумигдан, ариун цэвэр, эрүүл ахуйг хангахад нэн шаардлагатай зүйлсийг олж авахад бэрхшээлтэй болдог. Иймд Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан гамшгийн үед тусламж үзүүлэхдээ охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн хэрэгцээ, хамгааллыг хангахад анхаарч, гамшгийн үед болон гамшгийн дараа охид эмэгтэйчүүдийн онцгой хэрэгцээг хангаж, тэдэнд ариун цэвэр, эрүүл ахуйн багц түгээдэг.

Гамшигт өртсөн айл өрхүүд гамшгийг давах туулахын төлөө тэмцэж, охид эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, ариун цэвэр, аюулгүй байдлыг тэр бүр эн тэргүүнд тавьдаггүй учраас энэ асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор энэхүү ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг бүрдүүлэв. Ингэхдээ уг багцад ариун цэврийн хэрэглэл, дотуур хувцас, оймс, гар нүүрийн алчуур, саван, болон хамгааллын хэрэгсэлүүд болох шүгэл, баттерейтэй гар чийдэн зэргийг орууллаа.

"НҮБ-ын Хүн амын сан Монгол Улсын Засгийн Газартай хамтран үерт өртсөн охид, эмэгтэйчүүдэд тусламжийн гараа сунгаж байна” гэж НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара хэлээд “гамшгийг даван туулахыг хичээж буй тэдэнд хүн шиг сайн сайхан амьдарч, ариун цэвэр, эрүүл ахуйн суурь хэрэгцээгээ хангах хэрэгсэлийг өгөх нь чухал ач холбогдолтой” болохыг онцлов.

НҮБ-ын Хүн амын сан (www.mongolia.unfpa.org)  нь жирэмслэлт бүр хүссэн, төрөлт бүр эсэн мэнд, залуу хүн бүр нөөц бололцоогоо бүрэн дайчилж, хөгжлийн өндөрлөгт хүрэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм. Монгол улс дахь НҮБ-ын Хүн амын сан тус улсад үзүүлэх НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээнд уялдуулан Монгол Улсыг дэмжих 5 дахь хөтөлбөрөө 2012-2016 онд хэрэгжүүлж байна.

 
 
 
 
 

 

 

Related Content