Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

ДЭЛХИЙН ХҮН АМЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГААС ГАРГАСАН МЭДЭГДЭЛ

ДЭЛХИЙН ХҮН АМЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГААС ГАРГАСАН МЭДЭГДЭЛ

Video

ДЭЛХИЙН ХҮН АМЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГААС ГАРГАСАН МЭДЭГДЭЛ

КОВИД-19 цар тахал хүн амд удаан хугацааны үр дагавар учруулж болзошгүй байна.

Зарим нь жирэмслэлтээ хойшлуулж байхад, зарим нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тасалдсаны улмаас хүсээгүй жирэмслэлтэд өртөж байна.

КОВИД-19 цар тахал төрөлтөд хэрхэн нөлөөлж байгааг илтгэсэн дүр зураг хараахан бүрэн гараагүй байгаа ч төрөлт эрс нэмэгдэх эсвэл буурах түгшүүртэй байдал үүсч болзошгүйг энэхүү чиг хандлага анхааруулж байна.

Эрүүл мэндийн үйлчилгээ тасалдсанаас, эсвэл жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалтын улмаас эрүүл мэндийн үйлчилгээ авах, жирэмслэхээс хамгаалах арга хэрэглэх, хамтрагчтайгаа бэлгийн харилцаанд орох эсэхээ эмэгтэйчүүд бие даан шийдэх бэлгийн болон нөхөн үржихүйн эрхээ эдэлж, сонголт хийж чадахгүй байдал түгшүүртэй байна.

Эмэгтэйчүүд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийнхээ талаар үнэн зөв мэдээлэл авч, сонголтоо хийж, сонголтыг нь дэмжсэн тусламж үйлчилгээг хүртдэг болсон цагт эрүүл, бүтээмжтэй нийгэм бүрдэнэ.

Өөрийнхөө бие махбодыг хянаж, бие даан шийдвэр гаргадаг эмэгтэй хүн дан ганц бие махбодоор зогсохгүй эрүүл мэнд, боловсрол, орлого, аюулгүй байдлынхаа талаар бие даан шийдвэр гаргаж, өсч дэвжин, өөрийгөө төдийгүй гэр бүлээ өөд нь татдаг.

КОВИД-19 цар тахлын улмаас аливаа улсын дотор төдийгүй улс орнуудын хооронд эрүүл мэндийн тогтолцооны сул дорой, тэгш бус байдал улам хурцадлаа. Ачаалал ихтэй эрүүл мэндийн тогтолцоонууд хямралын улмаас бэлгийн болон нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг чухал бус хэмээн үзэж хойш тавихад хүрлээ.

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг хүртэх нь хүний эрх хэдий ч, эдгээр үйлчилгээ илүү “тулгамдсан” асуудлуудад шахагдаж байна.

Эдийн засгийн дарамт шахалт, төсвийн таналт хасалтын улмаас зарим орнууд эдгээр тусламж үйлчилгээгээ сэргээж чадахгүй болоод байна. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нэн чухал учраас дэлхийн хүн амын энэ өдөр уг үйлчилгээг сэргээхийн төлөө бодитой ажил хийцгээе.

Эрүүл мэндийн тогтолцоонууд туйлдсан хэдий ч эдгээр тусламж үйлчилгээг хойш тавьж болохгүй.

Хойш тавивал охид эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, аж амьдралд насан туршид нь нөлөөлөх сөрөг үр дагавар гарна.

Гэр бүлтэй болох эсэх, хэзээ гэр бүлтэй болохоо шийдэх эрхийг хангаж, бүх охид, эмэгтэйчүүд энэ эрхээ эдэлж, сонголт хийх боломжийг бүрдүүлэхийн төлөө бүгдээрээ хамтран ажиллацгаая!