Залуучуудын хөгжлийн хөтөлбөр нь үндэсний хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд өсвөр үе, залуучуудын асуудлын ач холбогдлын эрэмбийг дээшлүүлэх, тодруулбал амьдрах ухааны боловсрол болон бэлгийн цогц боловсролын, мөн залуучуудад ээлтэй бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Бүр тодруулбал:
- Өсвөр үе, залуучууд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн чанартай үйлчилгээний үр шимийг хүртэх бодлогын болон эрх зүйн орчныг сайжруулах;
- Хүний эрх болон жендэрийн тэгш эрхэд суурилсан амьдрах ухааны боловсрол болон бэлгийн цогц боловсролын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх бодлогын орчныг сайжруулах; мөн
- Залуучууд, тэр дундаа охидын дуу хоолойг хууль, бодлого, хөтөлбөрт тусгуулах залуучуудын оролцооны үндэсний платформуудыг (талбаруудыг) бэхжүүлэх.
Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүн Амын Сан Засгийн газар болон хувийн хэвшлийнхэнтэй хамт хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна.