Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ НЬ

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ НЬ

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ НЬ

ЖСХ, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийг (ГБХ) нэн эртнээс ихэнх хүн хосуудын хоорондын “хувийн асуудал” гэж үзсээр ирсэн. Үүнийг нийгмийн асуудал гэж үздэггүй байсан учраас даван туулагчдыг хамгаалах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд маш бага нөөц хуваарилагддаг байв. Гэхдээ сүүлийн жилүүдэд тэрхүү хуучинсаг сэтгэлгээ өөрчлөгдөж, ЖСХ-ийг засгийн газар төдийгүй иргэний нийгэм, хувийн хэвшил, нийгэм нийтээрээ таслан зогсоох ёстой өргөн тархсан асуудал гэдгийг хүлээн зөвшөөрөх болсон юм. Жендэрийн тэгш эрхийн идэвхтнүүд болон Монгол дахь НҮБ-ын Хүн Амын Сан, Монгол дахь ШХА зэрэг байгууллагуудын цуцашгүй хөдөлмөр, нөлөөллийн ажлын дүнд хүчирхийллийн даван туулагчдыг хамгаалж, гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцуулах механизмууд бий болоод байна. Эдгээр хариу арга хэмжээ авах тогтолцоонууд ажиллаж эхэлснээр өдгөө ЖСХ-ийг бүрмөсөн устгах илүү жендэрийн тэгш байдал бүхий хэм хэмжээ, хандлага, зан үйлийг хэвшүүлэх нийгэм-соёлын бүр том өөрчлөлтийг эхлүүлэхэд хүчээ төвлөрүүлэх хэрэгцээ шаардлага бий болжээ.

НҮБ-ын Хүн Амын Сан нь жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ) болон гэр бүлийн хүчирхийллээс (ГБХ) урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үндэсний чадавхыг улам бүр бэхжүүлэх замаар Монгол улсад ЖСХ болон ГБХ-ийн цар хэмжээг хумихаар ажиллаж байна.

Монгол улсад Жендэрт Суурилсан Хүчирхийлэлтэй Тэмцэх нь төсөл нь дараах замаар Монгол улсын засгийн газар болон Монголын нийгэмд ЖСХ/ГБХ-тэй тэмцэх/устгахад дэмжлэг үзүүлэхийг зорьдог:

  1. Даван туулагчийг хамгаалах, сэргээн засах, мөн ЖСХ/ГБХ-ийн өгөгдөл цуглуулж, дүн шинжилгээ хийж, түгээх механизмуудыг бэхжүүлж, байгууллын чанартай болгох замаар ЖСХ/ГБХ-ийн хариу арга хэмжээний үндэсний механизмыг байгууллын чанартай, тогтвортой болгох;
  2. Эрэгтэйчүүд болон хөвгүүд зэрэг хүн амын сонгож авсан хэсгийг оролцуулж, нийгэм хамт олны түвшинд жендэрийн тэгш байдал бүхий нийгмийн хэм хэмжээг ойлгож, дагадаг болгох. Ингэхийн тулд нийгэм хамт олны түвшинд ЖСХ/ГБХ-ийн мэдээллийн цогц харилцаа, боловсрол, зан үйлийг өөрчлөх загваруудыг туршиж, орон нутгийн түвшинд Засгийн Газар болон ИНБ-уудын ЖСХ/ГБХ-ээс сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлж, гэмт хэрэгтнийг сайн дурын үндсэн дээр засан хүмүүжүүлэх загварыг хэрэгжүүлнэ; мөн
  3. Олон оролцогч талын хамтын ажиллагаа болон салбар хоорондын уялдуулалт.

Other Topics

No content available.