Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧДОД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ, ТҮР ХАМГААЛАХ БАЙРУУДЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ӨРТГӨТГӨХ, САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧДОД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ, ТҮР ХАМГААЛАХ БАЙРУУДЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ӨРТГӨТГӨХ, САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

2021-05-25

Download Icon Download Icon Download Icon Download Icon Download Icon

 

Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Сан (НҮБХАС)-аас  Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Жендэрт Суурилсан Хүчирхийлэл (ЖСХ), Гэр Бүлийн Хүчирхийллийн (ГБХ) хохирогчдод үйлчилгээ үзүүлж буй Нэг Цэгийн Үйлчилгээний Төв (НЦҮТ), Түр Хамгаалах Байр (ТХБ)- уудыг төслийн шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Тус шалгаруулалтаар хамгийн үр дүнтэй төслийг боловсруулсан 6 НЦҮТ болон ТХБ-ийг шалгаруулах ба эдгээр төвүүд нь Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл (ЖСХТТ)-ийн 2-р шатны хэрэгжилтийн хүрээнд 2021-2023 оны хугацаанд төслийн зүгээс хэрэгжүүлэгч байгууллагуудаар дамжуулан техник аргазүйн болон санхүүгийн тусламжийг авах ба үйл ажиллагаа болон үйлчилгээгээ илүү өргөжүүлж, даван туулагчдыг хэвийн амьдралаа цаашид бие даан үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх юм.

Тавигдах шаардлага

Шалгаруулалтад доорх шаардлагыг хангасан бүх НЦҮТ эсвэл ТХБ оролцох боломжтой. Үүнд:

  • Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, даван туулагч болсон бүх нас, хүйсний хүмүүст үйлчилгээ үзүүлдэг Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа НЦҮТ аль эсвэл ТХБ байх
  • Хамгийн багадаа 6 сар үйл ажиллагаа тасралтгүй явуулсан байх
  • Хууль ёсны статустай, улсын бүртгэлтэй байх
  • Орон нутгийн засаг захиргаа эсвэл төрийн бус байгууллагын харьяанд үйл ажиллагаа  явуулдаг байж болно
  • Ирүүлсэн төслөө хэрэгжүүлэх хангалттай тооны, мэргэжлийн боловсон хүчинтэй байх
  • Ирүүлсэн төслийнхөө төлөвлөлт, удирдлага зохион байгуулалт, хэрэгжилт, явцын хяналт, тайлагналт зэргийг шууд гардан хариуцагч байна.
  • Бусад санхүүжүүлэгч байгууллагаас НЦҮТ/ТХБ-ыг байгуулах аль эсвэл үйл ажиллагаагаа явуулах санхүүгийн дэмжлэг авсан байж болно.

Төсөл шалгаруулалттай холбоотой асуулт, тодруулгыг 2021 оны 5-р сарын 15-ны дотор batsuuri@unfpa.org имейл хаягаар хүлээж авна.

Төсөлд тавигдах бусад шаардлагууд болон дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан төсөл бэлтгэх, ирүүлэх, шалгаруулах зааврыг Англи, Монгол хэл дээр хавсралтаас татаж авах боломжтой.

Төслийн саналыг хэрхэн ирүүлэх вэ?

Сонирхсон талууд доорх бичиг баримтуудыг Монгол эсвэл Англи хэл дээр бэлтгэж 2021 оны 5-р сарын 25-ны өдрийн 18:00 цагаас өмнө procurement@unfpa.org.mn хаягаар цахим (и-мэйл)-аар  ирүүлнэ үү.

  • Бүрэн бөглөж баталгаажуулсан өргөдлийн маягт (хавсралтаас харна уу)
  • Төсвийн нарийвчилсан задаргаа
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Төслийг хэрэгжүүлэх нарийвчилсан хугацаа, энэ нь 2021 оны 6-р сарын 15-аас 2023 оны 5-р сарын 31-ны хооронд 2 жилийн хугацаатай байж болно.
  • Аймаг, дүүргийн Засаг даргын зүгээс төслийг дэмжин ажиллахаа мэдэгдсэн албан захиа

Хугацаа хоцорсон болон баримт бичиг дутуу төслийн саналыг үнэлэхгүй.