Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан, Эрүүл мэнд, спортын яамны захиалгаар гүйцэтгэсэн “Монгол улс дахь жирэмслэхээс сэргийлэх орчин үеийн эм, хэрэгсэл, эх барих, нөхөн үржихүйн эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийн судалгаа”, “Гэр бүл төлөвлөлтийн чанарын судалгаа”, “Монгол улс дахь гэр бүл төлөвлөлтийн тусламж үйлчилгээний нөхцөл байдлын дүн шинжилгээ” гэсэн гурван судалгааны дүнг танилцуулахад нэн таатай байна. Эдгээр судалгааг сүүлийн хоёр жилд тус тусад нь хийсэн хэдий ч гэр бүл төлөвлөлтийн тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдэх бололцоо олгох үүднээс нэгтгэн багцалсан юм.