Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

ДОТНЫ ХАМТРАГЧИЙН ЗҮГЭЭС ҮЙЛДСЭН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨРТӨГ, ЗАРДЛЫН ТООЦОО

ДОТНЫ ХАМТРАГЧИЙН ЗҮГЭЭС ҮЙЛДСЭН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨРТӨГ, ЗАРДЛЫН ТООЦОО
ДОТНЫ ХАМТРАГЧИЙН ЗҮГЭЭС ҮЙЛДСЭН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨРТӨГ, ЗАРДЛЫН ТООЦОО

Publisher

Number of pages

68

Author

UNFPA Mongolia CO

Technical Reports and Document

ДОТНЫ ХАМТРАГЧИЙН ЗҮГЭЭС ҮЙЛДСЭН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨРТӨГ, ЗАРДЛЫН ТООЦОО

Publication date

30 November 2021

Download Icon

ТХЗ-ыг төрийн бодлогодоо тусгасан улс орнуудын нэг болох Монгол улс ОЭЭХ-ээс урьдчилан
сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хууль тогтоомж, бодлогын түвшинд чухал олон
өөрчлөлтүүдийг сүүлийн жилүүдэд хийсэн. Тухайлбал, Монгол Улсын Их хурал 2030 он хүртэл
хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016 онд баталсан. Үүний дараа Гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулж (ГБХТТХ 2004) 2017 оноос хэрэгжүүлж
эхлэв. Энэ хууль нь гэр бүлийн хүчирхийлэл (ГБХ)-ээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ
авах, түүнчлэн хүчирхийллийн хохирогчид давхар хохирол амсахаас сэргийлэхэд, хохирогч
хамгаалалын болон хүчирхийлэл үйлдэгчдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог бэхжүүлэхэд
чиглэсэн хууль болсон. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн (ГБХТТХ) хэрэгжилтийг
сайжруулахаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлыг зохицуулах зөвлөлийг сэргээн байгуулж, Цагдаагийн ерөнхий газрын дэргэд ГБХ-тэй
тэмцэх хэлтсийг шинээр бий болгон салбар дундын зохицуулалтыг хангах чиглэлд чухал арга
хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байна. Хэдийгээр хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ
үзүүлэх, төрөөс санхүүжүүлэхийг хуульчилсан ч санхүүжилт нь бэрхшээлтэй хэвээр байна.
Асуудлыг илүү гүн гүнзгий ойлгож мэдэхийн тулд НҮБ-ын Хүн амын сангийн мэргэжил,
аргазүйн дэмжлэгтэйгээр Монгол улсын Үндэсний статистикийн хороо (ҮСХ) 2017 онд үндэсний
түвшинд ЖСХ-ийн тархалтын судалгааг хийсэн (ҮСХ ба НҮБ-ын Хүн амын сан, 2018). Ингэхдээ
эмэгтэйчүүд сүүлийн 12 сард дотно хамтрагчийнхаа зүгээс үйлдсэн хүчирхийлэлд өртсөн
байдал болон амьдралынхаа аль нэг үед хүчирхийлэлд өртсөн байдлыг нарийвчлан судалсан.
Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь (57.9 хувь) амьдралынхаа аль нэг үед
хамтрагчийнхаа зүгээс үйлдсэн аль нэг төрлийн (бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны, хянах
зан үйл, эдийн засгийн) хүчирхийлэлд өртсөн гэж хариулсан байна. Мөн дотно хамтрагчийн зүгээс
үйлдсэн бие махбодын болон/эсвэл бэлгийн хүчирхийллийн улмаас учирсан гэмтэл, хохирогчдын
эрүүл мэндийн байдал, хөдөлмөрийн чадвараа алдсан өдрүүд болон тэдний тусламж эрэлхийлэх
дадлын талаар мэдээлэл цуглуулсан болно.
Цуглуулсан мэдээллийг энэхүү судалгааны дотно хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийлэл (ДХХ)
нь эмэгтэйчүүд, өрх гэр бүл, олон нийт, цаашлаад улс орны эдийн засагт бүхэлд нь хэр их эдийн
засгийн хохирол учруулж байгааг тооцоолоход ашиглав. Дотно хамтрагчийн зүгээс үйлдсэн
аливаа хүчирхийллийн улмаас учирсан эдийн засгийн хохирлын өртгийг тооцохдоо мөнгөн дүнгээр
илэрхийлж болохуйц зардлууд буюу хохирогчийн зүгээс хувиасаа гаргасан зардлууд, алдагдсан
орлого, халамж тусламжийн хэрэгцээ, хөдөлмөрийн чадвар, бүтээмжийн алдагдал зэрэгт
гол анхаарлаа хандуулав. Мөн гэр бүлийн хүчирхийлэл түүний дотор ДХХ-ийг шийдвэрлэхэд
шаардагдах хөрөнгө, нөөцийг тооцож гаргалаа.