Энэхүү “Гамшиг онцгой байдлын үеийн Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлын үнэлгээ” (БНҮЭМ-ийн ТҮББҮ)–г Эрүүл мэндийн яамны манлайлал дор ОБЕГ, НҮБ-ын ХАС болон гол хамтрагч талуудтай хамтран 2024 оны 3-4 дүгээр сард зохион байгууллаа. Энэхүү үнэлгээний гол зорилго нь гамшиг, онцгой байдлын үед бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд (БНҮЭМ)-ийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг эрүүл мэндийн салбарын тогтолцооны бэлэн байдлын чадавх, дутагдалтай талыг илрүүлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах явдал байв. Гамшиг, онцгой байдлын үеийн БНҮЭМ-ийн багц тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг үнэлгээг үнэлгээний стандарт аргачлалыг ашиглан олон талуудыг оролцуулан, гамшгаас хамгаалах үндэсний бодлого, гамшгаас хамгаалах үндэсний болон орон нутгийн төлөвлөгөө, онцлог байдал, зохицуулалтын орчныг судалж, эрүүл мэндийн салбарын гамшиг, онцгой байдлын үед БНҮЭМ-ийн тусламж, үйлчилгээг багцаар үзүүлэх чадавх, бэлэн байдлыг үндэсний болон орон нутгийн түвшинд үнэлэв.
Хууль эрх зүйн хувьд 2017 оны Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга нь гамшгаас хамгаалах бэлэн байдал, хариу арга хэмжээний нэгдсэн тогтолцооны эрх зүйн орчин нөхцөл болж, гамшигт өртсөн хүн амын эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй авах, зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн байна гэж үнэлэгдсэн байна. Мөн уг хуульд гамшгаас хамгаалах төлөвлөгөөг үндэсний, орон нутаг, байгууллагын түвшинд боловсруулж хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдал, хариу арга хэмжээний төрийн санхүүжилтийн механизмыг тодорхой тусгаж өгчээ. Эрүүл мэндийн бэлэн байдал, хариу арга хэмжээний хувьд ерөнхийдөө таатай орчин бүрдсэн хэдий ч БНҮЭМ -ийн тусламжийг гамшиг, онцгой байдлын үед багцаар нь үзүүлэх талаарх заалт үндэсний хэмжээнд гамшгаас хамгаалах төлөвлөгөө, санхүүжилтийн механизмд тодорхой тусгагдаагүй байгаа нь үнэлгээгээр тогтоогдсон.
Үнэлгээгээр эрүүл мэндийн салбарт гамшгийн удирдлага, зохицуулалтын бүтэц, гамшигт нэрвэгдсэн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төрөөс санхүүжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нэгжүүд, сургагдсан боловсон хүчин, хот, суурин газрын бусад оролцогчидын хамтын ажиллагаа зэрэг эрүүл мэндийн бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэд хэдэн давуу талууд байгааг тогтоосон байна. Гэвч, эдгээр давуу талын хажуугаар гамшиг, онцгой байдлын үед бэлэн байдлыг хангах чиглэлээр цаашид сайжруулах олон асуудал байгааг илрүүлсэн болно