Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

SASA! Активист олон нийтийг идэвхижүүлж байна

SASA! Активист олон нийтийг идэвхижүүлж байна

News

SASA! Активист олон нийтийг идэвхижүүлж байна

calendar_today 16 September 2016

Оргилуун хүсэл тэмүүлэл бүхий “SASA! Активист ” Болороо олон нийтийн дунд яагаад жендэрийн тэгш байдлыг хангахын төлөө манлайлан ажиллах болсоноо хүүрнэв

Амьдрах ухааны сургалтанд хамрагдан, үе тэнгийн зөвлөгөө, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ мэдээлэл олж авах, боловсрол, харилцаа, сэтгэлзүйн дэмжлэг авах боломжийг залуучуудад олгох таатай, аюулгүй, өсөн дэвжихүйц орчинг бүрдүүлэх зорилгоорШвейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар, Оюу Толгой ХХК, НҮБ-ын Хүн амын сан дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн  хэрэгжүүлж буй залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд улс орон даяар залуучуудын хөгжлийн 16 төв  байгуулав. Янз бүрийн нөхцөлд элдэв  бэрхшээл туулж яваа, нийгмийн үйлчилгээг тэр бүр хүртэж чаддаггүй 15-35 насны хэдэн зуун залууст эдгээр залуучуудын хөгжлийн төвүүд хүрч үйлчилж, тэднийг зөв замаар хөгжиж, чадавхижин, ухуулга нөлөөлөл хийхэд нь дэмжлэг үзүүллээ. “Залуучуудын дуу хоолой” цувралаар бид тэдний туршлага, үйл хэргийг баримтжуулан толилуулж байна.

Энэ бүхэн хэдэн мянган хүний анхаарлыг татсан Фейсбүүкийн нэгэн постоос эхэлсэн юм. 26 настай, сэтгүүлч, гэр бүлийн сэтгэл зүйч Болороо Фейсбүүкээр дамжуулан нэгэн зүйлийг найзуудтайгаа хуваалцахыг хүсдэг байв. Нэг орой орондоо орохоосоо өмнө Болороо ”Монголд гэр бүл төлөвлөлт хангалтгүй байгаагийн улмаас салалт ихэслээ” гэж Фейсбүүкт бичээд унтжээ. Өглөө сэртэл түүний постонд 3,000 гаруй хүн лайк дарж, 1,700 гаруй удаа шейрлэсэн байснаас гадна 8000 хүн өөртэй нь найз болох хүсэлт илгээсэн байхыг хараад Болороо ихэд цочирдсон байна.

Болороогийн пост нутгийн олны бодож явсан зүйлийг илэрхийлсэн бололтой. Энэ пост НҮБ-ын Хүн амынсан, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмждэг Говь-Алтай аймгийн Залуучуудын хөгжлийн төвийн ажилтнуудын анхаарлыг татаж, нутагтаа гэр бүлийг бэхжүүлэх гэсэн Болороогийн чин хүсэл эрмэлзэлийг олж харсан тэд Болороог удахгүй болох “SASA!”сургалтанд төгс тохирох хүн хэмээн үзэж уг сургалтанд урьсан байна.

Жендэрийн тэгш бус байдал, хүчирхийлэл, эмэгтэйчүүдийг ХДХВ-ийн халдварт өртөх эрсдлийг өөгшүүлдэг олон нийтийн хандлага, хэвшмэл ойлголт, зан үйлийг өөрчлөхийг зорьж, олон нийтийг дайчилдаг үйл ажиллагааны хөтөлбөрийг “SASA!” гэдэг. SASA! ньКисвахили хэлээр “яг одоо” гэсэн утгатайтөдийгүй Start буюу эхлэл, Awareness буюумэдлэг ойлголт, Support буюу дэмжлэг, Action буюу үйл хэрэг гэсэн үгнүүдийн эхний үсгээс бүрдсэн товчлол, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад олон нийтийн хүчин чармайлтыг дайчилдаг аргачлал юм.

Болороо “SASA! Сургалтсэтгэлийн минь галыг асааж, жендэрийн тэгш байдлынталаарх мессэжүүдийг бусдад түгээн, олон нийтийн зүгээс жендэрт суурилсан хүчирхийллийг хүлээн зөвшөөрч, түүний эсрэг арга хэмжээ авахчадавхитай болгох хүслийг надад төрүүлсэн” гээд тэрээр өөрийн хөрш, залуучуудын хөгжлийн төвийн бусад гишүүд төдийгүй Фейсбүүкийн шинэ найзууддаа хүртэл SASA!сургалтын тухай мөн залуучуудын хөгжлийн төвөөр байнга очих болсоноо ярьж, бичиж эхэлсэн байна.

Маш олон хүн жендэрийн үүрэг, хэвшмэл ойлголт ялангуяа айл өрх дэх хөдөлмөрийн хуваарилалтын талаар сонсохыг хүсдэг гэж Болороо яриад миний хувийн амьдралч ялгаагүй ер нь эмэгтэйчүүдийн маань нэлээдгүй хэсэг нөхөртэйгээ яг адил цаг ажиллаж ирчихээд гэртээ гэрийн ажлын ихэнхийг нугалах шаардлагатай болдог гэв.Хоёр жилийн өмнө Улаанбаатар хотоос Говь-Алтай аймагт шилжиж ирсэн Болороод жендэрийн энэхүү эрс ялгаатай байдал орон нутагт илүү их мэдрэгдсэн аж. Айл өрх дэх жендэрийн энэ мэт ойлголтоос үүдэн түүний орчин тойрондгэр бүлийн хүчирхийлэл гарах явдал цөөнгүй. “Жендэрт суурилсан хүчирхийллийн талаархмэдлэг, боловсрол олгох бодит хэрэгцээ энд байна. SASA! сургалт бидэнд тэгш байдлыг хангах, бодол, үйлдэлээ хэрхэн өөрчлөх талаар ярилцах сайхан боломж олгосон” гэв.

Жендэрийн тэгш байдлын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж, сурталчлан, олон түмнийг идэвхижүүлж буй Болороогийн энэ үйл хэрэг нь Монголд тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд залуучууд хэрхэн манлайлж байгааг харуулж байна.

Олж авсан чанартай мэдлэг боловсролоороо дамжуулан Болороо цаашид нутгийнолныхооэрүүл мэнд, сайн сайхны төлөө зүтгэж, жендэрийн тэгш байдлыг сурталчлан, тэгш бус байдлыг бууруулах үйл хэргээ үргэлжлүүлж, улмаар залуу хүн бүр нөөц бололцоогоо бүрэн дайчлах боломж бүхий амарамгалан, шударга нийгмийг цогцлооно хэмээн найдаж байна.

By: L.Logan/ E. Unuruu