Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

“ТХЗ 2030-Эх, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэнд” сэдэвт үндэсний тавдугаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотын Blu Sky зочид буудлын хурлын танхимд өнөөдөр эхэллээ.

“ТХЗ 2030-Эх, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэнд” сэдэвт үндэсний тавдугаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотын Blu Sky зочид буудлын хурлын танхимд өнөөдөр эхэллээ.

News

“ТХЗ 2030-Эх, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэнд” сэдэвт үндэсний тавдугаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотын Blu Sky зочид буудлын хурлын танхимд өнөөдөр эхэллээ.

calendar_today 07 October 2022

“ТХЗ 2030-Эх, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэнд” сэдэвт үндэсний тавдугаар зөвлөлдөх уулзалт
“ТХЗ 2030-Эх, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэнд” сэдэвт үндэсний тавдугаар зөвлөлдөх уулзалт


Зөвлөлдөх уулзалтанд эх, хүүхэдийн эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллаж буй бодлого боловсруулагч, үйлчилгээ үзүүлэгч, хөгжлийн түнш байгууллагуудаас бүрдсэн нийт 180 гаруй төлөөлөгчт оролцож байна.
Зөвлөлдөх уулзалтыг ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран зохион байгууллаа. Уулзалтын зорилго нь ТХЗ-ын хэрэгжилтийн өнөөгийн явцыг дүгнэж, 2030/2050 он хүртэлх урт хугацааны алсын харааны хүрээнд дэвшүүлсэн үндэсний зорилтод цаашид хүрэхийн тулд илүү их хөрөнгө оруулалт, олон салбарыг хамарсан хариу арга хэмжээ авах шаардлагатай тэргүүлэх чиглэл, арга хэмжээг тодорхойлоход оршиж байна.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд, доктор С.Энхболд, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын туслах төлөөлөгч Л.Оюунаа нар нээж үг хэллээ.
С.Энхболд хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг баримтлан ТХЗ-ын хэрэгжилтийг хангахад чиглэсэн урт болон богино хугацааны бодлогыг онцлон тэмдэглэв. Мөн түүнчлэн  урьдчилан сэргийлэх боломжтой эндэгдэл, өвчлөлийг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүгийн дарамтгүйгээр бүх хүнд хүртээмжтэй хүргэх нь эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл тул  эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед Засгийн газрын зүгээс олон улсын хандивлагч байгууллагуудтай хамтран ажиллаж эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн Засгийн газрын санхүүжилтийг нэмэгдүүлж, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар санхүүжилтийг нэмэгдүүлж чадсаныг цохон тэмдэглэлээ.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Ануужин Монгол Улсын Их Хурлыг төлөөлж хэлсэн үгэндээ ТХЗ-д хүрэх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эх, хүүхдийн эрүүл мэнд, сэргийлэх боломжтой эх, нярайн эндэгдлийн бүх шалтгааныг тэглэхэд чиглэсэн хууль эрх зүйн таатай орчин, санхүүжилтийн механизмыг бүрдүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
НҮБ-ын Хүн амын сангийн шадар суурин төлөөлөгч хатагтай Л.Оюун зөвлөгөөний нээлтэнд хэлсэн үгэндээ улс орныг дэмжих 7 хөтөлбөр батлагдаж 2023- 2027 онд хэрэгжихээр бэлэн болсоныг цохон тэмдэглэж уг хөтөлбөрийг хамтран боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Засгийн газрын түнш, хамтрагч байгууллагуудад талархаж байгаагаа илэрхийлэв.  Уг хөтөлбөр нь 2030 онд хүрэхээр зориж буй сэргийлэх боломжтой эхийн эндэгдлийг тэглэх, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг тэглэх, жендэрт суурилсан хүчирхийллийг тэглэх зорилтуудыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэгдэх болно гэдгийг цохон тэмдэглэлээ.
Түүнчлэн НҮБ-ын Хүн амын сангаас Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эх, нярайн зайн оношилгооны төслийн дөрөв дэх үе шатны төслийг хамтран эхлүүлэх болсоныг зарлаж, уг төсөл нь эх, нярайн эндэгдлийг бууруулах үндэсний чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Зөвлөгөөний эхний хэсгийн хураглдаанд ноён Ник Скотть Бернеттийн их сургуулиас хийсэн “ГБТ -ийн үйлчилгээний хөрөнгө оруулалтын үр ашиг” судалгааны урьдчилсан дүнг танилцуулж, гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээнд нэг долларын хөрөнгө оруулалт хийх нь арван дөрвөн долларын ашиг авчрах боломжтойг онцоллоо.
Уулзалт эх, нярайн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэнд зэрэг тусдаа сэдэвчилсэн бүлгүүдээр үргэлжилнэ.