Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН"-ЫГ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ”

“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН"-ЫГ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ”

News

“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН"-ЫГ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ”

calendar_today 25 November 2024

ЖСХ-тэй тэмцэх 16 хоногийн аяны уриа
ЖСХ-тэй тэмцэх 16 хоногийн аяны уриа

Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны хооронд тохиодог бөгөөд Манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс анх энэхүү аяныг зохион байгуулан эхлүүлж, түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачлагад нэгдэж Монгол улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн хамтдаа хичээж байгаа билээ.

Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр 2024 оны эхний 9 сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас амь насаа альдсан хүний тоо 4.5%, (22 байсан бол 23 болсон) хүнд гэмт хэрэг 20.2% (109 байсан бол 131 болсон), зөрчлийн тоо 24.3%-иар (7,517 байсан бол 9,343 болсон) тус тус өссөн үзүүлэлттэй байна. 2024 оны 1-9 сарын хугацаанд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 37 нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байруудаас эрүүл мэнд, хамгаалал, нийгэм, сэтгэлзүйн зэрэг нэн шаардлагатай тусламж үйлчилгээг 3041 үйлчүүлэгч авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12% (2,730 байсан) өссөн байна. Эдгээрийн 736 нь насанд хүрсэн эмэгтэйчүүд, 145 нь насан хүрсэн эрэгтэйчүүд, 1231 нь охид, 929 нь хөвгүүд байна.

2024 оны дэлхий нийтийн дэвшүүлж буй уриа нь “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход нэгдье” бөгөөд Монгол Улс “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-Шалтаг бүү тооч” нэрийн дор аяныг зохион байгуулж байна.

Та бүхэн аянтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл НҮБ-ын Хүн Амын Сангийн мэдээлэл харилцааны зөвлөх Ц.Эгиймаа (tsogt@unfpa.org)-тай холбогдоорой.