2019 оны 6-р сарын 12-ний өдөр. НҮБ-ын Хүн амын сангийн урт удаан хугацааны түнш байгууллага Үндэсний Статистикийн хороо ба н. Захидул Хок Сардар, н. Мобарак Хоссен нарын тэргүүтэй Бангладеш улсын Статистикийн товчооны төлөөлөгчид өнөөдөр Үндэсний Статистикийн хороо дээр уулзалдлаа. Хоёр байгууллага хүн ам, орон сууцны тооллого, жендэрт суурилсан хүчирхийлэл болон өрхийн бусад судлагааны талаар хуримтлуулсан мэдлэг, туршлагаа хуваалцав. Айчлал 6-р сарын 12-оос 14-нийг хүртэл үргэлжилнэ.