Darkhan-Uul Province, Mongolia – 27 June 2022 – Эрүүл мэндийн яам НҮБ-ын Хүн амын сангийн болон Люксэнбургийн Засгийн Газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр Эх барихын яаралтай тусламжийн эрчимжүүлсэн сургалтыг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар дээр 2022 оны 6 дугаар сарын 27-28 өдрүүдэд зохин байгуулж байна. Сургалтанд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 38 эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нар онол практик хослуулсан мэдлэг, гардан үйлдлийн ур чадвараа дээшлүүлэхээр оролцож байна. Сургалтын нээлтэд Монгол улсын Их хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, ЭМЯ, Аймгийн ЭМГ-ын дарга, НҮБ-ын Хүн амын сангийн төлөөллүүд оролцож, дэд-профессор Д.Мөнхцэцэг тэргүүтэй Анагаах ухааны шинжлэх ухааны их сургууль, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Өргөө амаржих газрын сургагч багш нар удирдан явуулж байна.