2017 оны 06 сарын 23-ний өдөр Хааг хотноо Монгол улсын Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Зайн оношлогооны төслийг амжиллтай хэрэгжүүлснээрээ НҮБ-ын Төрийн үйлчилгээний хүндтэй 1 дүгээр байрны шагналыг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүргэхэд инноваци ба тэргүүн туршлага” хэмээх ангилаар хүлээн авлаа.
Нийт 552 байгууллага өрсөлдсөнөөс 8 нэгдүгээр шагналын нэгийг ЭХЭМҮТ авч 2030 он гэхэд Дэлхийн тогтвортрй хөгжлийн зорилтуудад хүрэхэд чиглэгдсэн төрийн үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, санаачлагад олгогддог 2017 оны НҮБ-ын Төрийн үйлчилгээний шагнал авсан 11 орны 12 байгууллагын нэг боллоо.
Люксембургийн Их вант улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн Алсын зайн оношлогооны төсөл нь улс даяар эмч, мэргэжилтэн, амаржих газрууд хооронд сүлжээ бий болгож, тэдгээрийг нийслэл Улаанбаатар хотын ЭХЭМҮТ-тэй холбож өгсөн юм. Энэхүү сүлжээ нь алс хөдөөгийн жирэмсэн эхчүүдэкспертын зөвлөгөө авах, эмч нар хүндрэлийг хэрхэн эмчлэх, эхийн амь насыг нь аврах шийдлийг хамтарч гаргах боломжийг бий болгосноор эмчлүүлэхээр Улаанбаатар орох санхүүгийн дарамтад орохоос сэргийлсэн юм. Төсөл 2007 онд эхэлсэнээс хойш 1800 гаруй жирэмсэн, төрөлтийн хүндрэлтэй эхэд тус хүргээд байна. Зөвхөн 2016 онд орон нутагт тохиолдсон нийт ноцтой хүндрэлийн 58,4%-ийг сүлжээгээр дамжиулан хэлэлцжээ. Хамгийн чухал нь төсөл эхийн эндэгдлийг ¾-өөр бууруулахад хувь нэмрээ оруулж Монгол улс 2015 гэхэд Мянганы хөгжлийн зорилтод түвшинд хүртэл бууруулж чадсан дэлхийн ёсхөн орны нэг боллоо.
Сүлжээгээр жирэмсэн үеийн хүндрэлийг эрт илрүүлж цаг алдалгүй тусламж үзүүлэхээс гадна улсын хэмжээнд эмч мэргэжилтний сургалтад хамрагдах боломжийг нь нэмэгдүүлсэн байна. Төсөл дуусахад Монгол улсын өнцөг бүрт ажиллаж байгаа эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын 70% төслийн аль нэг сургалтад хамрагджээ. 2016 оны 7-р сард Люксембургийн Ерөнхий сайд н. Завиер Беттел ЭХЭМҮТ-ийн гаргасан амжилтад талархаж байгаагаа илэрхийллээ. Энэхүү айлчлалын үед төслийн 2017-2019 онд хэрэгжих Төгсгөлийн үе шатыг санхүүжүүлэх санал дэвшүүлэв.
НҮБ-ын Хүн амын сангийн Монгол улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара “Бид ЭХЭМҮТ гайхамшигтай амжилт гаргасанд нь чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна. Бид Люксембург, Монголын засгийн газруудтай хамт энэ төслийн нэгэн хэсэг явж ирсэндээ бахархахын зэрэгцээ олон шалгуурыг давж чадсан түншлэлээ улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Бид цаашид ч бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн чанартай тусламжийг бүх эмэгтэйчүүдэд хүргэж, ялангуяа хөдөөгийн Монголын хамгийн алслагдсан нутагт ч хэнийг ч орхигдуулахгүйн төлөө ЭХЭМҮТ-тэй хамтран ажиллах болно” гэв.
ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга А.Оюунчимэг,ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын дарга Л.Мөнхтулга, Монгол улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн газрын Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөрийн багийн ахлагч А.Илиза нар гардан авлаа.
НҮБ-ын Хүн амын сангийн талаар (www.mongolia.unfpa.org)НҮБ-ын Хүн амын сан жирэмслэлт бүр хүссэн, төрөлт бүр эсэн мэнд, залуу хүн бүр нөөц бололцоогоо бүрэн дайчилж, хөгжлийн өндөрлөгт хүрэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладагНҮБ-ын төрөлжсөн байгууллага юм. НҮБ-ын Хүн амын сан нь НҮБ-ын Монгол улсад үзүүлэх Хөгжлийн тусламжийн хүрээнд Улс орныг дэмжих 6 дугаар Хөтөлбөрөө (2017-2021)хэрэгжүүлж байна.