Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР-2016 БОЛОН МОНГОЛ УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН САРЫГ ТЭМДЭГЛЭХ НЬ

ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР-2016 БОЛОН МОНГОЛ УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН САРЫГ ТЭМДЭГЛЭХ НЬ

News

ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР-2016 БОЛОН МОНГОЛ УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН САРЫГ ТЭМДЭГЛЭХ НЬ

calendar_today 16 August 2016

Жил бүрийн 8 сарын 12-нд Олон улсын залуучуудын өдөр тохиодог бөгөөд энэ жил “Залуучууд тогтвортой хөгжлийг авчирна”; “Зохистой хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжин ядуурлыг бууруулах замаар 2030 оны Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх нь” сэдвийн дор тэмдэглэж байна.

НҮБ-ын Хүн амын сангийн Гүйцэтгэх захирал Доктор Бабатунде Осотимехин Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан хэлсэн үгэндээ “Өнгөрсөн жил Нэгдсэн Үндэстний Байгууллага 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсан билээ. Байгалийн баялгийг устгалгүйгээр эдийн засгийн өсөлтийг дэмжин, хүн бүрийн сайн сайхан, эрхэмсэг байдлыг алдагдуулахгүйгээр хэрэглээг багасгаж одоо болон ирээдүй хойч үеийн хэрэгцээ шаардлагыг тэнцвэржүүлэх хэрэгтэй байна” гэж тэрбээр цохон тэмдэглэв. Мөн “эдгээр зорилтод хүрэхийн тулд бид арга барилаа үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Бид ирээдүй хойч үеийн ашиг сонирхлыг умарталгүйгээр нөөц баялгийг хувиарлах асуудлыг шийдэх ёстой. Бид ард иргэд, олон нийтийн бэрхшээлийг даван туулах чадварыг дэмждэг нийгмийн салбаруудад хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй. Ингэхдээ хүний эрхийг хангах асуудлыг хөгжлийн төвд тавих хэрэгтэй байна” хэмээн нэмж хэлжээ.

Олон улсын залуучуудын өдөр нь тогтвортой хөгжлийн төлөөх энэхүү хөдөлгөөний манлайлагчид нь залуучууд байх ёстойг хүлээн зөвшөөрснийг илтгэн харуулж байгаа юм. Ирээдүй хойч үеийн хэрэгцээг орхигдуулалгүйгээр олон нийтийн суурь хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангахад чиглэсэн зохистой хэрэглээг бий болгоход залуучуудыг уриалан дуудаж буй хэрэг юм.

Энэ жилийн Олон улсын залуучуудын өдөр болон 8 дугаар сарын 15-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээлтээ хийсэн Залуучуудын хөгжлийн сарын аяны утга санаа нь ч энэ юм. Энэхүү нээлтийн арга хэмжээнд залуучуудын төлөө ажиллаж буй байгууллагууд болон залуучуудын иргэний нийгмийн байгууллагууд оролцож, энэ сарын аяны хүрээнд зохион байгуулах арга хэмжээ, үйл ажиллагаагаа танилцууллаа.

Залуучууд улсынхаа ирээдүйд урьд өмнө хэзээ ч байгаагүй ихээр нөлөөлөх, ядуурлыг бууруулж, зохистой хэрэглээг дэмжих үйлсэд чухал хувь нэмэр оруулах чадвартай болоод байна. 15-34 насны сая гаруй залуучууд Монгол улсын хүн амын хамгийн том хэсэг буюу 2015 оны байдлаар нийт суурин хүн амын 34,9 хувийг бүрдүүлж байна. НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Хатагтай Наоми Китахара Залуучуудын хөгжлийн сарын аяныг дэмжиж хэлсэн үгэндээ “НҮБ-ын Хүн амын сан Монгол улсад залуучуудын оролцоо, манлайллыг дэмжин тэдэнтэй хамтран ажиллаж буйгаараа бахархдаг” гээд “Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд залуучууд идэвхтэй оролцож, өөрсдийн өвлөж үлдээх эх дэлхийнхээ эзэн нь байхад бид бүгд дэмжих ёстой. Бид цаашдаа ч залуучуудад өөрсдийн нөөц бололцоог бүрэн дайчлах боломжийг нэмэгдүүлэн, төрөөс залуучуудын хөгжлийн талаарх бодлого, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, залуучуудын хөгжилд хангалттай төсвийн хөрөнгө оруулалт хийхийг дэмжиж ажиллах болно” гэлээ.

НҮБ-ын Хүн амын сангийн тухай (www.mongolia.unfpa.org)

НҮБ-ын Хүн амын сан нь эмэгтэйчүүд хүссэн үедээ жирэмслэх, эрүүл хүүхэд төрүүлэх, залуу хүн бүр чадавхижиж, хөгжлийн өндөрлөгт хүрэх нөхцөл бүрдүүлэхийн төлөө зорин ажилладаг НҮБ-ын төрөлжсөн агентлаг юм. НҮБ-ын Хүн амын сан нь Монгол улсад хэрэгжүүлж буй НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээнд Улс орныг хөгжүүлэх Тавдугаар хөтөлбөр (2012-2016 )-ийг хэрэгжүүлж байна.

BY: A.Esgeurra/D.Enkhchimeg