Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

НҮБ-ын Хүн Амын Сангийн гүйцэтгэх захирал доктор Наталья Канемийн “Олон улсын охидын өдөр”-т зориулсан мэдэгдэл

НҮБ-ын Хүн Амын Сангийн гүйцэтгэх захирал доктор Наталья Канемийн “Олон улсын охидын өдөр”-т зориулсан мэдэгдэл

Statement

НҮБ-ын Хүн Амын Сангийн гүйцэтгэх захирал доктор Наталья Канемийн “Олон улсын охидын өдөр”-т зориулсан мэдэгдэл

calendar_today 11 October 2024

Доктор Наталья Канем
НҮБ-ын Хүн Амын Сангийн гүйцэтгэх захирал доктор Наталья Канем

Охид амьдралынхаа талаар өөрсдийн гэсэн мөрөөдөл төсөөлөлтэй байдаг. Тэднийг насанд хүртэл нь мөдөөдлийг нь дэмжиж, хамгаалах нь зүйтэй. 

 

Гэвч сая сая охидын хувьд өсвөр нас бол мөрөөдлийнх нь хаалга хаагддаг үе юм.

 

Эрт жирэмслэлтээс эхлээд хүүхдийн гэрлэлт, охидын бэлэг эрхтнийг зэрэмдэглэх зэрэг жендэрт суурилсан хүчирхийллүүд байсаар байгаа нь охидын үндсэн болон сонгох эрхэд аюул заналхийлэл учруулж байна. Эдгээр хүчирхийлlээс болж охид насанд хүрэхэд аажмаар шилжих бус харин хүүхэд нас нь хэдийн дууссан байдаг. Мөн ядуурал, сунжирсан зөрчилдөөн, охидын эмзэг байдал зэрэг нь эдгээр эрсдлийг улам бүр нэмэгдүүлж байна.

 

Бага болон дунд орлоготой улс оронд жилд 15-19 насны 21 сая охин жирэмсэлдэг бөгөөд тэн хагас нь хүсээгүй жирэмслэлт байна. Ихэнх охидын хувьд энэ нь тэдний амьдралыг хязгаарлаад зогсохгүй амь насанд нь аюул учруулах эрсдэл дагуулж байгаа юм. Охидын жирэмсний болон төрөлтийн хүндрэлүүд нь дэлхий даяар өсвөр насны охидын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсоор байна. 

 

Өнгөрсөн сард дэлхийн удирдагчид охидын хүсэл тэмүүлэлд саад учруулж буй жендэрийн тэгш бус байдлыг арилгах, түүнээс үүдэлтэй зөрчлийн эсрэг арга хэмжээ авах амлалтуудыг багтаасан гэрээнд гарын үсэг зурсан. Бидний хамтын ирээдүйн амар амгалан хийгээд хөгжил цэцэглэлт нь өсвөр насны охидын үндсэн эрхээ эдэлж, чадавхаа бүрэн дайчилдаг болохоос хамаарна гэдгийг тэд хүлээн зөвшөөрлөө.

 

Өсвөр насны охид эрүүл, боловсролтой, сайн сайхан ирээдүйгээ бүтээх чадвар, боломжоор хангагдсанаар тэд болон тэдний ирээдүйд төрөх хүүхдүүд нь илүү сайхан амьдралд хүрэх боломжтой. 

 

Өдгөө дэлхий даяар амьдарч буй 600 сая гаруй хүчирхэг, өсвөр насны охид өөрсдийгөө, нийгэм болон хүн төрөлхтнийг бүхэлд нь өөрчлөх чадвартай билээ.

 

Өнөөдөр тохиож буй “Олон улсын охидын өдөр” болоод бусад бүхий л өдрүүдэд өсвөр насны охидыг чадавхаа бүрэн дайчлахад нь тулгарч буй саад бэрхшээлийн эсрэг хамтдаа тэмцэж, тэдний энх тайван амьдарч, амьдралынхаа чиг хандлагыг өөрсдөө тодорхойлох эрх чөлөөний тухай уриалгыг сонсоцгооё.

 

“Өсвөр насны охид  ирээдүйнхээ талаар тодорхой төсөөлөлтэй байдаг. Ирээдүйгээ бодит болгоход нь тэднийг дэмжицгээе, замд нь биш тэдэнтэй хамтдаа байцгаая!”