Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Нэг цэгийн үйлчилгээний төвүүд, Түр Хамгаалах байруудад 17 сая төгрөг бүхий номуудыг гардуулав

Нэг цэгийн үйлчилгээний төвүүд, Түр Хамгаалах байруудад 17 сая төгрөг бүхий номуудыг гардуулав

News

Нэг цэгийн үйлчилгээний төвүүд, Түр Хамгаалах байруудад 17 сая төгрөг бүхий номуудыг гардуулав

calendar_today 12 January 2023

Хүүхдийн, сэтгэл зүйн, эрүүл мэндийн, хувь хүний хөгжил, танин мэдэхүйтэй холбоотой номуудыг Нэг Цэгийн үйлчилгээний төв, Түр Ха
Хүүхдийн, сэтгэл зүйн, эрүүл мэндийн, хувь хүний хөгжил, танин мэдэхүйтэй холбоотой номуудыг Нэг Цэгийн үйлчилгээний төв, Түр Хамгаалах байрууд өөрсдийн ажилдаа мөн төвөөр ирж үйлчлүүлж буй хүүхдүүд болон ээжүүдэд уншуулж амьдралын гэрэл гэгээ, сайн сайхныг түгээхэд ашиглах юм.

НҮБ-ын Хүн Амын Сангаас орон даяар хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа 31 Нэг цэгийн үйлчилгээний төвүүд, Түр Хамгаалах байруудад оюуны хөрөнгө оруулалт болох 17 сая төгрөг бүхий 28 төрлийн шинэ сонирхолтой номуудыг гардуулах үйл ажиллагаа 1-р сарын 12-ны өдөр НҮБ-ын төв байр дээр зохион байгууллаа.

Хүүхдийн, сэтгэл зүйн, эрүүл мэндийн, хувь хүний хөгжил, танин мэдэхүйтэй холбоотой номуудыг Нэг Цэгийн үйлчилгээний төв, Түр Хамгаалах байрууд өөрсдийн ажилдаа мөн төвөөр ирж үйлчлүүлж буй хүүхдүүд болон ээжүүдэд уншуулж амьдралын гэрэл гэгээ, сайн сайхныг түгээхэд ашиглах юм.

Тус үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа болон хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа Нэг цэгийн үйлчилгээний төвүүд, Түр Хамгаалах байруудын төлөөлөл оролцлоо.