Эмэгтэйчүүдийн амьдралыг сайжруулж, улс орноо хөгжүүлье гэж байгаа бол гэр бүл төлөвлөлтийн хэрэгслүүдийн сонголтыг олшруул.
Охид, эмэгтэйчүүдийн амьдрал, ирээдүй нь
тэдний өөрсдийн сонголт байх ёстой.
Жирэмслэх эсэхээ, мөн хэзээ, ямар зайтай жирэмслэхээ өөрөө шийдэх нь эмэгтэй хүний эрх билээ. Энэ эрхийг 1994 онд Каир хотноо болсон Хүн ам, хөгжлийн олон улсын бага хурлын үеэр 179 улсын засгийн газрууд дэмжин зөвшөөрч, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх нь хөгжлийн үндэс суурь юм гэдэг дээр санал нэгдсэн түүхтэй.
Охид, эмэгтэйчүүд хэзээ, хэнээс жирэмслэх, жирэмслэх эсэхийн тухайд өөрсдийн бие даасан шийдээ гаргах бололцоотой болж, улмаар жирэмслэлт болгон хүсэн хүлээсэн байдаг ирээдүйг бид Каирын хурлын танхимаас мөрөөдөж байлаа.
Өөрийн амьдарч буй газар, нийгэм, эдийн засгийнхаа байдлаас үл хамааран
эхийн эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээнд охин болгон, эмэгтэй хүн болгонд хамрагддаг болсноор шинэ хүн, шинэ амьдралыг төрүүлж буй нэг ч ээж энддэггүй ертөнцийг бид мөрөөдөн төсөөлж байлаа.
Хүн болгон хүчирхийллээс ангид, хайр хүндэтгэл бүхий, нэр төр, эрхэм чанараа дээдлүүлсэн аюулгүй ертөнцөд амьдарч, нэг ч охиныг хүчээр гэрлүүлдэггүй, бэлэг эрхтнийг нь зэрэмдэглэдэггүй ертөнц бурэлдлэх тэр цаг ирнэ гэж төсөөлж байлаа.
Ийнхүү 1994 оноос хойш засгийн газрууд, нийгмийн идэвхитнүүд, ИНБ-ууд, НҮБХАС зэрэг институуцууд уг хурлаас батлагдан гарсан Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг өрнүүлж, чингэхдээ охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндээ хамгаалуулах, ирээдүйгээ сонгох гээд бүхий л хүний эрхээ эдлэхийг нь хязгаарлаж буй саад тотгор болгоныг зайлуулан устгахаа амлаж байсан түүхтэй.
Өнгөрсөн 25 жилийн дотор бид олон сайхан амжилт гаргаж, ялалт байгуулсан хэдий ч Каирт авсан амлалтандаа хүрэхийн тулд бид урт удаан замыг туулах хэрэгцээ байсаар байна. Учир нь хэт олон хүн ард хоцорчээ. Хэт олон хүн эрхээ эдэлж чадлахгүй хэвээр байна.
200 сая гаруй охид эмэгтэйчүүд жирэмслэхээс урьдчилан сэргийлэх, хожуу жирэмслэхийг хүсч байгаа боловч бололцоо, арга хэрэгсэл нь тэдэнд алга. Эдгээр нь хамгийн эмзэг хүн ам байдаг ба ядуу амьдралтай, уугуул, хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүд тусламж, үйлчилгээнээс хол байна.
Охин, эмэгтэй хүн болгонд бүхий л эрхүүдийг нь эдлүүлэхийн тулд бид яг одоо, маш яаралтай арга хэмжээ авч, ажиллах хэрэгтэй байна. Жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл олон янзын байх тусам тэд маань тогтвортой хөгжлийн эн тэгш түнш байж, сайжран дэвшиж чадах юм.
Эс үйлдийн үнэ цэнэ дэндүү өндөр. Үүнд, илүү олон охид, эмэгтэйчүүд эндэх, хүсээгүй жирэмслэлт, аюултай үр хөндөлтийн тоо нэмэгдэх, жирэмсэлсэн илүү олон охин сургуульдаа гадуурхагдах, хувь хүн, нийгмийн потенциал бололцоо тарамдах гээд олон сөрөг үр дагавартай.
Бидэнд алдах цаг алга. Бидний ирээдүй бидний өнөөдөр хийх үйлээс шатгаалж байна.
НҮБХАС нь улс орон, түншүүдтэйгээ 25 жилийн тэртээ мөрөөдөж байсан ертөнцийн төлөө ажилласаар ирлээ. 2030 он гэхэд бид тэглэх үр дүн бүхий гурван зорилгыг онилон ажиллаж байна. Эдгээр нь:
- Гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг тэглэх.
- Урьдчилан сэргийлж болох эхийн эндэгдлийг тэглэх.
- Жендэрт суурилсан хүчирхийлэл, насанд хүрээгүй хүүхдийг нөхөрт гаргах, охид эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнийг зэрэмдэглэх хорт, хоцрогдмол зан заншлуудыг зогсоон тэглэх.
Сайн чанартай дата мэдээлэл нь хамгийн хэрэгцээ өндөр, хамгийн нуугдмал, орхигдсон бүлгүүдэд хүрч, дээрхи зорилгуудаа биелүүлж ажиллахад тус болно.
Дани, Кени улс, НҮБХАС-ын дэмжлэгтэйгээр ирэх 11-р сард Найроби хотод болох чуулга уулзалтаар, охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх Каирт болсон Хүн ам, хөгжлийн олон улсын бага хурлын Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх амлалтаа шинэчлэх, мөөрөдөж байсан тэр ирээдүйгээ бодит болгох бололцоо олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тохиох юм.
Хүн бүрийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж буй төрийн тэргүүнүүд, бодлогын манлайлагчид, ИНБ-ууд, залуус, ОУСБ-ууд, хувийн хэвшлийн төлөөлөгчид, мөн бусад мянга, мянган түншүүд энэ чуулга уулзалтад оролцно.
Өнөөдөр тохиож буй Дэлхийн хүн амын өдрөөр охид эмэгтэйчүүдийн төлөө зөв зүйтэй алхамуудыг хийж, тэдэнд хөгжин дэвших потенциал, бололцоог нээх Каирын өндөрлөөгүй ажлаа үргэлжлүүлэн дуусгахыг би засгийн газрууд, иргэний нийгэм, ард иргэд, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарынханд уриалж байна.
Өгсөн амлалтандаа хүрснээр бид нөхөн үржихүйн эрх, сонголтуудыг хүн болгоны хувьд бодит зүйл болгож чадна.
Бид Найробид цуглахдаа тодорхой хүсэл эрмэлзэлтэй, эдгээрээ нөөц бололцоотойгоо уясан байх юм бол 25 жилийн тэртээ эхэлсэн энэ аялалаа амжилттай үргэлжлүүлэн мөрөөдсөн газртаа хамтдаа хүрч чадна.
Охид, эмэгтэйчүүд хүлээж чадахгүй. Улс орон, ард иргэд хүлээж чадахгүй. Амлалтаа хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа эрчимжүүлж, гэр бүлийн төлөвлөлтийг хүн бүрт хүртээмжтэй байлгах цаг нь болсон.