Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Монгол улс: Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хуулиудыг бодит болгох явцыг түргэсгэх цаг хугацаа болсныг НҮБ-ын [хүний эрхийн] шинжээч мэдэгдэж байна

Монгол улс: Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хуулиудыг  бодит болгох явцыг түргэсгэх цаг хугацаа болсныг НҮБ-ын [хүний эрхийн] шинжээч мэдэгдэж байна

Press Release

Монгол улс: Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хуулиудыг бодит болгох явцыг түргэсгэх цаг хугацаа болсныг НҮБ-ын [хүний эрхийн] шинжээч мэдэгдэж байна

calendar_today 08 December 2021

Улаанбаатар (2021 оны 12-р сарын 8) - Жендерт суурилсан эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хуулиудыг батлан гаргахад Монгол Улс дорвитой ахиц гаргаж байгааг НҮБ-ын хүний эрхийн шинжээч сайшааж, эдгээр хуулиудыг орон даяар үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэмжээг баталгаажуулах нэн шаардлагатай байна хэмээжээ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаа, жендерийн эрх тэгш байдал, хохирогч, гэрчийг хамгаалахтай холбоотой олон гол хуулиуд гарч жендерт суурилсан хүчирхийлэлд арга хэмжээ авах хууль эрхзүйн хүрээг бий болгоод байгааг Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг НҮБ-ын Тусгай илтгэгч Рийм Алсалем Монгол улсад айлчилсан айлчлалынхаа төгсгөлд мэдэгдлээ.

“Эдгээр нь хууль эрхзүйн шинэчлэлийг үргэлжлүүлэн бий болгоход бодит тулгуур болох бөгөөд үүнд үндэсний хууль дүрмийг олон улсын стандарттай нийцүүлэх шаардлага мөн тавигдана” хэмээсэн байна.  

“Энэ нь хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд орон байр, нэг цэгийн үйлчилгээний төв, хамтарсан багийн үйлчилгээ үзүүлэх зэргээр үе шаттайгаар өргөжин тэлж байгаа бөгөөд ялангуяа орон нутгийн түвшинд илүү өргөжиж байна”. Гэсэн хэдий ч алслагдсан газар нутаг, хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдэд хүрэх хүртээмж, хангамжийг баталгаажуулахын тулд илүү их зүйлийг хийх шаардлагатай байна."

Эдгээр үйлчилгээгээр дамжуулан тусгайлан гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд чиглэсэн жендерийн мэдрэмжтэй арга хэмжээг урамшуулан дэмжих шаардлагатай байгааг шинжээч Алсалем хэллээ.  Одоогийн байдлаар үйлчилгээ үзүүлэгчид, ялангуяа төрийн байгууллагынхан хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйчүүдтэй холбоотой үйл ажиллагааг илүү гэр бүлтэй холбоотой ерөнхий хүрээнд багтаах юмуу, эсвэл хүүхдийн хүчирхийллийн эсрэг арга хэмжээ, тэдгээрээс урьдчилан сэргийлэх зорилготой үйл ажиллагаатай нэгтгэж байгааг мөн онцолжээ.

Цаашлаад Монгол улсын Засгийн газрыг жендерт суурилсан хүчирхийлэлд нэн ялангуяа өртөх хандлагатай хүний наймааны хохирогчид, ЛГБТИ нийгэмлэгийн гишүүд, биеэ үнэлэгчид гэх мэт эмзэг бүлгүүдийг хамруулсан, тэдэнд хүрэх чиглэлээр бодлого, үйлчилгээг ил тодоор илэрхийлж, цар хүрээг нь илүү тэлэхийг уриалсан байна.

“Үйлчилгээ үзүүлэгчид, хууль сахиулах байууллага, шударга ёсны тогтолцоо нь бүх бүлгийн охид, эмэгтэйчүүдийн хэрэгцээ шаардлагад хариу үзүүлж, зөвхөн гэр бүлийн хүчирхийлэл гэлтгүй бүх төрлийн хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авах шаардлагатай байгааг” мөн нэмж хэлжээ.

Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үнэхээр үр дүнтэй болгохын тулд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг хэвийнд тооцдог, хохирогчдыг өөрсдийг нь буруутгадаг Монголын нийгэмд амь бөхтэй оршиж сөрөг нөлөө үзүүлж байгаа  хэвшмэл ойлолтыг өөрчлөх арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Цаашлаад “Эдгээр арга хэмжээг авахын тулд зоригтой, зорилготой компанит ажлууд зохион явуулах, хүний эрхийн тухай мэдлэг боловсрол олгох, хүчирхийллийн нэг гол шалтгаан болсон архидалттай тэмцэх зэрэг хийх шаардлагатай” байгааг ч шинжээч онцлон тэмдэглэв.

Хадагтай Алсалем 10 хоногийн айлчлалынхаа үеэр Засгийн газрын албаны хүмүүс, УИХ-ын гишүүд, Дээд шүүх, бие даасан төрийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, хандивлагчид, санхүүгийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд төдийгүй хүчирхийлэлд өртсөн хохирогчдын төлөөлөлтэй мөн уулзсан байна.

Тусгай илтгэгч нь 2022 оны 6-р сард өөрийн олж илрүүлсэн асуудлууд, мэдээллээ тайлан хэлбэрээр Хүний Эрхийн Зөвлөлд хүргүүлэх болно.

Төгсгөл

 

Хатагтай Рийм Алсалем нь (Йордан) 2021 оны 7-р сард НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлөөс үндэсний болоод олон улсын түвшинд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан, үр дагаврыг арилгах арга зам, заавар зөвлөмжийг хүргүүлэх тусгай илтгэгчээр томилогдсон юм. Тэрээр Египетийн Каиро дахь Америкийн их сургуульд Олон улсын харилцааны магистр (2001), Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Оксфордын Их Сургуульд Хүний эрхийн хуулийн магистр (2003) зэргийг тус тус горилсон байна. Хадагтай Рийм Алсалем нь жендэрийн асуудал, дүрвэгсэд, цагаачдын эрх, шилжилтийн үеийн шударга ёс, хүмүүнлэгийн шинжтэй арга хэмжээний асуудлаар мэргэшсэн бие даасан зөвлөх юм.

Тусгай илтгэгчид нь Хүний Эрхийн Зөвлөлийн Тусгай журам гэж нэрлэгддэг үйл ажиллагааны нэг хэсэг юм. НҮБ-ын Хүний эрхийн тогтолцооны бие даасан шинжээчдийн хамгийн том байгууллага болох Тусгай журмын байгууллага нь дэлхийн өнцөг булан бүрт тодорхой нэг улс орны нөхцөл байдал эсвэл сэдэвчилсэн асуудлуудыг шийдвэрлэхэд оролцдог Хүний эрхийн Зөвлөлд бие даасан баримт илрүүлж, хянадаг механизмын ерөнхий нэр юм. Тусгай журмын мэргэжилтнүүд сайн дурын үндсэн дээр ажилладаг; Тэд НҮБ-ын ажилтан биш бөгөөд ажлынхаа төлөө цалин хөлс авдаггүй, мөн аливаа  төр, байгууллагаас хараат бус, бие даасан байдлаар үйлчилдэг зөвлөхүүд юм.

 

НҮБ-ын Хүний эрхийн, тус улс дахь хуудас: UN Human Rights, country page: Mongolia

Дэлгэрэнгүй мэдээлэл, хэвлэл мэдээллийн талаарх хүсэлтээ дараах хаягаар авна уу:

Рената Претурлан (+41 22 928 9254 / renata.preturlan@un.org)

НҮБ-ын хараат бус шинжээчидтэй холбоотой хэвлэл мэдээллийн хүсэлтийг дараах хаягаар авна уу:

Жереми Лауренс (+41 22 917 9383 / jlaurence@ohchr.org)

 

НҮБ-ын хараат бус шинжээчидтэй холбоотой хэвлэл мэдээллийг дараах хуудсаар авна:Twitter @UN_SPExperts.

 

Өөрийн амьдарч буй орчиндоо санаа тавьж байна уу?

Тэгвэл хэн нэгний эрхийн төлөө өнөөдөр та БОСЧ ЗОГСООРОЙ.

#Standup4humanrights вэб хуудсанд дараах хаягаар зочлоорой.

http://www.standup4humanrights.org