Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Монгол дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн хэмжилт: мэдээллээс арга хэмжээнд

Монгол дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн хэмжилт: мэдээллээс арга хэмжээнд

News

Монгол дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн хэмжилт: мэдээллээс арга хэмжээнд

calendar_today 27 November 2017

Нямаа төрөлх Улаанбаатар хотоо ширтэж байна.
Нямаа төрөлх Улаанбаатар хотоо ширтэж байна.

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл бол Монгол дахь хүний эрхийн хамгийн түгээмэл зөрчлийн нэг юм. Эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн нь найз, гэр бүлээс нууц үлдэх нь олонтаа.

Энэ оны 5 сард ҮСХ НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Швейцарын Хөгжил Хамтын Ажиллагааны Агентлагийн дэмжлэгтэй улс оронд анх удаа жендерт суурилсан хүчирхийллийн судалгаа явуулж, олон мянган эмэгтэйн сэтгэл сэрдхийм далдалсан нууц мэдээллийг цуглуулсан билээ.

“Судалгааны эхэнд ярилцлага авч байгаа бүсгүйчүүдэд маш хүнд байсан” гэж хээрийн ахлах судлаач Нямаа өгүүлэв.

Нямаа Монгол даяар мянга мянган өрхөөр зочилж, хүчирхийлэлд өртсөн байж болох эмэгтэйчүүдээс ярилцлага авч ажилласан 90 хээрийн судлаачийн нэг билээ.

Хүн ам хамгийн сийрэг суурьшсан Монгол оронд аливаа тандан судалгаа хийнэ гэдэг ихээхэн сорил бэрхшээлтэй ажил байдаг. Судлаачид хэдэн долоо хоногоор, заримдаа хэдэн сараар ар гэрээ орхин явж судалгаа хийдэг. Жендерт суурилсан хүчирхийллийн судалгааны үеэр судлаачид ус мөрөн, говь цөл, бартаат замыг туулан 550000 км аялж, улс орны өнцөг булан бүр дэх  айл өрхөөр айлчлах шаардлагатай байлаа.

Судлаачид алс хол бөглүү газруудад, гэр бүлээ ардаа орхиод, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдтэй тун эмзэг сэдвийг хөндөн ярилцаж байлаа.

“Судалгааны явцад бид маш мэдрэг асуулт тавьж байсан тул хариулагчаас ямар ч сэтгэл хөдлөл илэрч болох байлаа,” гэж Нямаа өгүүлнэ.

Судлаач тус бүр нь өдөрт дунджаар гурван эмэгтэйгээс ярилцлага авч 40 өдөр ажиллахдаа нийт 10,000 эмэгтэйг хамарсан байна.

Судалгааны цар хүрээнээс шалтгаалаад бие махбодын хувьд хүнд хэцүү ажил байсны дээр ярилцлага авагчид сэтгэл зүйн ачаалал хамгийн ярвигтай сорил байсан гэж судлаачид ярьж байна. Хэдий урт хугацааны сургалтад хамрагдсан боловч хүчирхийллийн аймшигт түүхүүдийг сонсож суух гэдэг сэтгэл зүйн дарамт юм.

Нөхөр явж өгөхгүй тохиолдолд судлаач хуурамч асуултууд тавихад хүрч байлаа. Нөхрийг нь тэгсхийгээд яваад өгөхөөр нь “гивлүүрээ сөхөж”, үндсэн асуултаа асууж байв.

“Явчихангуут нь надад бүхний ярьсан. Түүний яриаг сонсож суухдаа амьдрал үнэхээр алаг эрээн, заримдаа тун хүнд юм аа гэж бодож байлаа. Би түүний өгүүлснээс машид цочирдсон тул тэднийхээс гараад явж байхад гар чичирсээр байсан. Гэхдээ би биеэ барьж чадсан,” гэж нэг судлаач ярилаа.

Дарамт арилсан нь

Монголын судлаачдын хувьд судалгааны үр шим нэн даруй илэрч байлаа. Тэд өөрсөдтэйгөө адил төстэй мэт санагдах эмэгтэйчүүдийн гашуун зовлонг тэвчин сонсож байсан билээ.

Нямаагийн хэлсэнчлэн эхэндээ нэн хүнд байлаа. Гэхдээ асуумж ярилцлага авах тусам сонсонгоо тусалж болохыг ойлгож эхэлсэн.

“Судалгаа үргэлжлэхэд бид нар мэргэжлийн сэтгэл зүйч нар биш ч гэсэн тэдний яриаг сонссоноороо тэднийг дэмжиж, тайвшруулж байна гэдгээ мэдэрсэн,” гэж Нямаа ярилаа.

НҮБ-ын Хүн Амын Сангийн бүсийн зөвлөх д-р Генриэтт Янсен: “амжилттай ярилцлага авах нь харилцан бэлэг байх ёстой; ярилцагчаа зүрх сэтгэлээсээ сэтгэл санаагаар дэмжих ёстой. Нууцлаг явсан гашуун дурсамжийг нь яриулж авснаараа судлаачид эмэгтэйчүүдийн түүхийг зөв зүйтэй тусгаж, эерэг өөрчлөлтийн төлөө түлхэц өгөх үүрэг хариуцлага хүлээдэг,” гэж өгүүлэв.

Мэдээлэл өөрчлөлт авчирч чадна

Энэхүү өгөгдөл, мэдээллийг бүрдүүлснээр засгийн газар, түнш байгууллагууд гэхчлэн гол шийдвэр гаргагчдад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх  үр нөлөөтэй бодлого боловсруулах, хөрөнгө нөөц хуваарилах боломжийг бий болгоно.

Бүсгүйчүүдээс ярилцлага авах нь Нямаагийн хувьд хамгийн бэрх сорилт байсан ч итгэлтэй байна.

“Бид хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүдэд санаа зовниж байна. Одоо ч бодоход өр өвдсөөр байна. Юу болох гэж байна гэдгийг бид хэзээ ч мэдэх аргагүй ч энэ судалгааг хийснээр хүчирхийллийг устгахад нэг алхам ойртлоо,” гэж тэрээр хэллээ.

Өгөгдөл, мэдээлэл гарч эхлэхэд Нямаа засгийн газар тэрхүү мэдээллийг ашиглан холбогдох бодлого, хууль тогтоомж, стратегид тусгах, жендерт суурилсан хүчирхийллийн талаар улс орон даяар олон нийтэд мэдлэг мэдээлэл олгоход ашиглаасай гэж хүсэж байна.

Судалгааны үр дүнд хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулсан нэг цонхны үйлчилгээний арван төвийг НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэй байгуулах байршлыг сонгоход хэрэг болно.

Тэдгээр төвүүд нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод эрх зүй, эрүүл мэнд, нийгэм сэтгэл зүй, цагдаагийн үйлчилгээг нэг байранд хүргэх юм. Тиймээс хохирогчийг тусламж эрэн олон байгууллагын хаалга татах, давтан дарамтад өртөхөөс урьдчилан сэргийлнэ. Судлаачдын итгэл үнэмшил, өөдрөг найдлага дүүрэн шаргуу хөдөлмөрөөрөө бүрдүүлсэн мэдээлэл ажил хэрэг болно.

Дуудлага, зөвлөгөө мэдээллийн утас:
 
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн дуудлагын утас - 96490505
Цагдаад дуудлага мэдээлэл өгөх утас - 102
Гэр бүлийн хүчирхийллийн талаар зөвлөгөө мэдээлэл авах утас - 107
Хүүхдийн тусламжийн утас - 108
 
 
Хүчирхийллийн хохирогчдод хандив өргөн, туслаж дэмжээрэй.
 
Таны өргөсөн хандив хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүд, тэдний хүүхдүүдэд хөл дээрээ босоход нь дэм болох юм шүү. 
Энд дарж http://unfpa-mn.org/ хандив өргөөрэй.
 
Холбоо барих:
 
Хандив өргөх болон хэвлэл мэдээллийн асуудлаар НҮБ-ын Хүн амын сангийн Харилцаа холбоо, түншлэл хариуцсан мэргэжилтэн Тим Женкинс-тэй холбогдоно уу. Утас: 80110366, цахим шуудан: jenkins@unfpa.org