Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн шинэ Тэргүүн ажлаа авлаа

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн шинэ Тэргүүн ажлаа авлаа

News

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн шинэ Тэргүүн ажлаа авлаа

calendar_today 28 March 2022

Доктор Халид Шарифи 2022 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүний ажлаа авлаа.

Халид Монгол дахь НҮБ-ын Хүн амын санд томилогдохоосоо өмнө Афганистан дахь НҮБ-ын Хүн амын сангийн Шадар төлөөлөгчөөр 2018 оны долдугаар сараас хойш ажиллаж байсан. Өмнө нь Халид НҮБ-ын Хүн амын сангийн Афганистан дахь Төлөвлөлт, хяналт, үнэлгээний мэргэжилтнээр гурван жил ажилласан.

Халид НҮБ-ын Хүн амын санд ажиллаж элсэхээсээ өмнө Афганистаны төрийн бус байгууллагуудад арав гаруй жил ажилласан бөгөөд Афганистаны анхан болон хоёрдогч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөтөлбөрт ерөнхий захирал, эрүүл мэндийн захирал, хөтөлбөрийн менежерээр ажиллаж байсан. Өмнө нь Халид Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо болон Афганистаны Улаан хавирган сар нийгэмлэгт есөн жил ажилласан бөгөөд Кабулын үндэсний эмнэлгүүдэд хүүхдийн эмчээр, дараа нь эмнэлзүйн эмчээр нийт дөрвөн жил ажилласан.

Афганистаны иргэн Халид нь Нидерландын Рояал Тропикал Институтэд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистр, Швейцарийн Базелийн их сургуульд эрүүл мэндийн менежментийн чиглэлээр дипломтой бөгөөд тэрээр Кабулын Анагаах Ухааны Их Сургуульд Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан юм.