Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

МОНГОЛД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТӨСЛИЙГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЭВ

МОНГОЛД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТӨСЛИЙГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЭВ

News

МОНГОЛД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТӨСЛИЙГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЭВ

calendar_today 27 September 2016

Улаанбаатар хот, Монгол улс – Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сан, Монгол Улсын Засгийн газрын хамтран санхүүжүүлж буй “Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн албан ёсны нээлт өнөөдөр Туушин Бэст Вэстэрн зочид буудлын Соёмбо танхимд боллоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С. Бямбацогт, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар төслийг нээж үг хэлж, төслийн баримт бичигт гарын үсэг зурж, үүнд Гадаад харилцааны яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчид байлцав.

Дэлхийд түүний дотор Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл хүний амь насанд заналхийлсэн хүний эрхийн хамгийн ноцтой зөрчлүүдийн нэг хэвээр байна. 2015 онд Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооны хийсэн судалгаанаас үзвэл жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл түгээмэл байна.

Гэр бүлийн хүчирхийллийн тархалтын талаар тодорхой тоон мэдээ хомс ч, үндэсний тоон мэдээ, мэдээллээс үзвэл гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол өсөх хандлагатай байна. Гэр бүлийн хүчирхийллийг үр дүнтэй шийдвэрлэх эрх зүйн орчинг сайжруулахад сүүлийн жилүүдэд томоохон ахиц гарсан ч жендэрт суурилсан хүчирхийллийг шийдвэрлэх урт хугацааны, бодитой өөрчлөлтүүдийг хийхэд нь Монгол Улсын Засгийн газарт техник, арга зүй, санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна.

Төслийн хүрээнд:

1) жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал, шалтгааны талаар улс орныг бүхэлд нь хамарсан судалгаа явуулж, тоон мэдээ, мэдээлэл цуглуулж;

2) жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэгийг сайжруулж, шийдвэр гаргагчдад ухуулга, нөлөөлөл хийн;

3) хүчирхийлэлд өртөгсдөд чиглэсэн үйл ажиллагааны механизмыг улам боловсронгуй болгон өргөжүүлнэ.

Жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг нухацтай шийдвэрлэх, хүний эрх ялангуяа тус улсын охид, эмэгтэйчүүдийн эрхийг хангахын төлөө бид Засгийн газартай хамтран ажиллахдаа баяртай байна гэж НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара онцлов. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэлхий дахинаа хэрэгжүүлэх НҮБ-ын шийдвэр гарсанаас хойш нэг жил, нэг сарын дараа энэхүү төслийг албан ёсоор эхлүүлж байна.

 

A.Esguerra/ D. Enkhchimeg