Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Люксембургийн Их гүнт Улсын Ерөнхий сайд Ксавье Беттел Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд зочиллоо

Люксембургийн Их гүнт Улсын Ерөнхий сайд Ксавье Беттел Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд зочиллоо

News

Люксембургийн Их гүнт Улсын Ерөнхий сайд Ксавье Беттел Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд зочиллоо

calendar_today 21 July 2016

Улаанбаатар хот, 2016 оны 7 сарын 16 -  Люксембургийн Их гүнт Улсын Ерөнхий сайд Ксавье Беттел нарын төлөөлөгчид 2016 оны 7 сарын 16-нд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд зочилж, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа тэднийг хүлээж авлаа. Люксембургийн Их гүнт Улсын Ерөнхий сайд 2016 оны 7 сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Ази Европын дээд түвшний уулзалтад оролцохоор Монгол улсад хүрэлцэн ирээд байсан юм.

Люксембургийн Засгийн газар бол Монгол улсын эрүүл мэндийн салбар дахь томоохон хандивлагчдын нэг төдийгүй Монгол дахь НҮБ-ын Хүн амын сантай олон жил хамтран ажиллаж байна.

Монгол улсад эх, нярайн эрүүл мэндийг сайжруулах 4.1 сая ам.долларын өртөгтэй Телемедицин төслийг Люксембургийн Засгийн газар НҮБ-ын Хүн амын сан хамтран санхүүжүүлж, ЭХЭМҮТ уг төслийг сүүлийн 9 жил хэрэгжүүлж байна.

ЭХЭМҮТ-д зочлох үед тус төвийн ерөнхий захирал Ш.Энхтөр Телемедицин төслийг танилцуулж, ерөнхий сайд Беттел эх нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэлэг технологиудыг нэвтрүүлсэнээр ялангуяа хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд, өрхүүдэд тусламж үйлчилгээ улам хүртээмжтэй болсоныг сайшаав. Төслийн хүрээнд улс орон даяар Телемедициний сүлжээ байгуулж, ЭХЭМҮТ аймгийн төвүүдтэй холбогдсоноор хөдөө, орон нутгийн эмэгтэйчүүд жирэмслэлт, төрөлтийн ноцтой хүндрэлгүй тохиолдолд Улаанбаатар хотыг зорих шаардлагагүй болов.

Төслийн хүрээнд мөн Улаанбаатар хот төдийгүй аймаг, сумдын эх нярайн эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулж байна.

Эмч, мэргэжилтнүүдэд зориулсан онлайн сургалтын тогтолцоог бий болгож, эмчилгээ, оношилгоонд сүүлийн үеийн технологиудыг нэвтрүүлсэний үр дүнд ЭХЭМҮТ одоо олон улсын стандартыг хангадаг болоод байгаа билээ. Энэхүү сүлжээгээр дамжуулан орон нутгийн эмч нар Улаанбаатар дахь эмч мэргэжилтнүүдтэй холбогдож, цаг алдалгүй шаардлагатай тусламж авч байна.

2015 он гэхэд Монголд эхийн эндэгдлийг 2/3-аар бууруулахад Люксембургийн Засгийн газар болон НҮБ-ын Хүн амын сан ихээхэн хувь нэмэр оруулсаныг айчлалын үеэр онцоллоо. Дэлхий дахинаа эхийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн зорилтдоо хүрсэн есхөн улсын нэг болоход нь энэхүү төсөл Монгол улсад ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

Эх, ургийн эмчилгээ, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбарт ЭХЭМҮТ үндэсний түвшинд тэргүүлэх байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөнд нь Ерөнхий сайд баяр хүргээд Монгол улсад нөхөн үржихүйн эрүүл мэндийн чанартай үйлчилгээг жирэмсэн эх бүрт тэгш хүртээмжтэй хүргэхийн ач холбогдлыг онцлов. Уг төсөл тогтвортой хөгжлийн зорилтод тодорхойлсны дагуу “нэг ч хүнийг орхигдуулалгүй” тусламж үзүүлэхээр зорьж байгаа юм. НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара Ерөнхий сайдыг ЭХЭМҮТ-д айлчилсанд талархаж байгаагаа илэрхийлэхийн сацуу өргөн уудам газар нутагт тархай суурьшсан хүн амтай Монгол улсад Телемедициний төсөл эхийн эндэгдлийг бууруулахад хэрхэн хувь нэмэр оруулсаныг тайлбарлав.

Люксембургийн Ерөнхий сайдыг ЭХЭМҮТ-д зочлоход Люксембургийн Гадаад болон Европын хэргийн яамны Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламж хариуцсан дэд дарга ноён Мануэл Тоннар, Бээжин дэх Люксембургийн Элчин сайд ноён Пол Стейнметц нар дагалдлаа.