You are here

Улаанбаатар, Монгол улс – Дэлхий дахинаа 7 сарын 11-ндтэмдэглэх Дэлхийн хүн амын өдөр НҮБ-ын Хүн амын сангаас хүн амын асуудал, тэр дундаа “Онцгой байдлын үе дахь эмзэг бүлгийн хүн ам”-ын асуудалд онцгой анхаарал хандуулна.

НҮБ-ын тайланд дурьдсанаар албадан шилжин суурьшсан иргэдийн тоо 2014 оны эцэст бараг 60 саяд хүрсэн нь урьд өмнө байгаагүй өндөр тоо юм. Тэдний дотор эмэгтэйчүүд, өсвөр насны охид эрүүл мэндийн болоодбусад нэн шаардлагатай үйлчилгээг хүртэж чадахгүй зэрэгтомоохон бэрхшээлтэй тулгарч байна.

Гамшгийн эрсдэл, ялангуяа хамгийн эмзэг бүлгийнхэнд учрах эрсдэлийг бууруулах бэлтгэлийг хангах нь чухал ач холбогдолтойг онцолж, Монголын Улсын Шадар сайдын ажлын албанаас Үндэсний статистикийн хорооны дарга С. Мэндсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Г. Ариунбуян, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар 7 сарын 7-ны өдөр Засгийн Газрын ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар Онцгой байдлын ерөнхий газар болон Үндэсний статистикийн хороо онцгой байдлын үед шаардлагатай тоо мэдээлэлээр хангах, харилцан мэдээлэх асуудлаар хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ түншлэл нь онцгой байдлын үед эмзэг бүлгийн хүн ам, ялангуяа охид эмэгтэйчүүдийгэн тэргүүнд анхаарч, хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

Онцгой байдал тохиолдсон үед охид, эмэгтэйчүүдийг хамгаалж, шаардлагатай тусламж үзүүлээгүйн улмаас тэд хүчирхийлэл, доромжлол, бэлгийн мөлжлөгт өртөх, нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой өвчин эмгэгт нэрвэгдэх төдийгүй амь насаа алдах эрсдэл асар ихээр нэмэгддэг. Онцгой байдал тохиолдсон үед ч амьдралын мөчлөг үргэлжилсээр байдаг. Онцгой байдал тохиолдлоо гээд жирэмслэлт, төрөлт зогсохгүй, иймд аливаа гамшиг, хямралын үед эмэгтэйчүүд ялангуяа жирэмсэн эхчүүдийн хэрэгцээг хангахад онцгой анхаарах шаардлагатай.

Дэлхийн хүн амын энэ өдөр, Монгол Улсын Засгийн Газар онцгой байдлын үед эмзэг бүлгийн хүн амыг дэмжих томоохон алхам хийж байгаад НҮБ-ын Хүн амын сан баяртай байна.

НҮБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэх захирал Др. Бабатундэ Осотимехин “Гамшиг, хямралын үед үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж нь түргэн шуурхай байхаас гадна гамшигт өртсөн хүн амын хэрэгцээнд нийцсэн байх учиртай. Эмэгтэйчүүд, залуучуудад онцгой дэмжлэг шаардлагатай байж болох бөгөөд тусламжийг гамшиг болсон цагаас эхлэн, гамшгийг даван туулж дуустал тогтвортой үзүүлэх ёстой” гэдгийгонцлов.

НҮБ-ын Хүн амын сан (www.mongolia.unfpa.org)

НҮБ-ын Хүн амын сан нь жирэмслэлт бүр хүссэн, төрөлт бүр эсэн мэнд, залуу хүн бүр нөөц бололцоогоо бүрэн дайчилж, хөгжлийн өндөрлөгт хүрэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм. Монгол улс дахь НҮБ-ын Хүн амын сан тус улсад үзүүлэх НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээнд уялдуулан Монгол Улсыг дэмжих 5 дахь хөтөлбөрөө 2012-2016 онд хэрэгжүүлж байна.