Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Дэлхийн хүн амын байдал 2015 - Хэвлэлийн мэдээ (Мон, En)

Дэлхийн хүн амын байдал 2015 - Хэвлэлийн мэдээ (Мон, En)

Statement

Дэлхийн хүн амын байдал 2015 - Хэвлэлийн мэдээ (Мон, En)

calendar_today 08 December 2015

Байгалийн гамшиг, сөргөлдөөний дараа хүмүүнлэгийн тусламж үзүүлэхдээ эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн нэн чухал хэрэгцээг орхигдуулж байна

Улаанбаатар хотМонгол улс, 2015 оны 12-р сарын 7 – Хямралын үед охид, эмэгтэйчүүд үхэх, сэхэх эсэх нь бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний хүртээмжээс хамаардаг хэдий ч дэлхий дахинаа байгалийн гамшиг, сөргөлдөөнд хүмүүнлэгийн хариу арга хэмжээ авахдаа өсвөр насныхан болоод эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хэрэгцээг ихээхэн орхигдуулж байгааг НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан тайланд онцолсон байна.

Монголд өвөл ойртох тусам зуд болон бусад цаг агаарын хүндрэл болох эрдсэл ялангуяа малчдын амьдарч буй хөдөө орон нутагт байнга гардаг. Монголд мөн газар хөдлөлт, үер болох эрсдэл их бөгөөд энэ үед Монгол улс даяар, ялангуяа нийслэл Улаанбаатар хотод төвлөрсөн, хотын болоод хотын захын хорооллын хүн амд ихээхэн хүндрэл учирч болзошгүй юм.

НҮБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэх захирал Др. Бабатунде Осотимехин “Хүмүүнлэгийн хариу арга хэмжээ авахдаа өсвөр үеийнхэн болоод эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрхийг орхигдуулж болохгүй” гээд, “Төрөх гэж буй бүсгүй, бэлгийн хүчирхийлэлд өртсөн өсвөр насны охидод тэдний амь насыг аврах үйлчилгээ ус, хүнс, хорогдох байрны нэгэн адил нэн чухал” гэдгийг онцлов.

НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара “зуд, газар хөдлөлт гэх мэт онцгой байдлын үед өсвөр үеийнхэн болон эмэгтэйчүүдийн хэрэгцээг хангахын төлөө бид Монгол Улсын Засгийн Газартай хамтран ажиллах ёстой. Ялангуяа Монгол улсын нөхөн үржихүйн насны 868,000 эмэгтэйд зориулж, тэдний амийг аврахад нэн шаардлагатай үйлчилгээ, эм, хэрэгсэлийг шуурхай дайчлахад гамшгийн үеийн бэлэн байдлыг хангасан байх нь чухал ач холбогдолтой” болохыг тайлбарлав.

Гэр бүл, олон нийтийн хамгааллын гадна орхигдсон тохиолдолд өсвөр насныхан болон эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэл, хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замаар дамжих халдварт өртөх эрсдэл нэмэгддэг. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ, түүний дотор эсэн мэнд амаржуулах эх барихын тусламж, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ хамгийн их хэрэгцээтэй үед хамгийн хүрэлцээ муутай болдогийг Дэлхийн хүн амын байдал тайланд онцолжээ.

НҮБ-ын Хүн амын сангийн тайланд дурьдсанаар өнөөгийн санхүүжилтийн бүтэцээр тусламж шаардлагатай хүн бүрт тусламж үзүүлэх боломжгүй аж. 2015 онд НҮБ-ын Хүн амын сан өсвөр үеийнхэн болон эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүд мэндийн нэн чухал хэрэгцээг хангахад шаардагдах санхүүжилтийн тал хүрэхгүй хувийг авсан нь тус сангаас дэмжлэг үзүүлдэг олон орон түүний дотор Монгол улсад ч нөлөөлсөн юм.

Хүмүүнлэгийн тусламжийн эрэлт хэрэгцээ хангалтаасаа давчихаад байгаа учраас улс үндэстэн, олон нийт, байгууллага, хувь хүмүүсийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийг даван туулах чадварыг сайжруулахад түлхүү анхаарсан шинэ арга барилыг ашиглах хэрэгтэй. Хүний эрх ялангуяа нөхөн үржихүйн эрхийг хамгаалсан, тэгш, бүхнийг хамарсан хөгжлийг хангах замаар гамшгийг даван туулах учиртайг уг тайланд онцолсон байна.

“Хүмүүнлэгийн тусламж үзүүлэхдээ ердийн ажлын арга хэлбэрийг ашигласанаар тусламжийн хэрэгцээ их үед хэт олон хүнийг орхигдуулах талтай. Иймд бид хамгийн эмзэг бүлэг, ялангуяа өсвөр насны охидод туслах ажлыг илүү үр дүнтэй болгон, шуургыг сөрж, давах чадавхи бүхий дэлхий ертөнцийг илүү тогтвортой болгоход хийх хөрөнгө оруулалтыг улам сайжруулах ёстой” хэмээн Др. Осотимехин онцоллоо.

НҮБ-ын Хүн амын сангийн тухай 
НҮБ-ын Хүн амын сан нь жирэмслэлт бүр хүссэн, төрөлт бүр эсэн мэнд, залуу 
хүн бүр нөөц бололцоогоо бүрэн дайчилж, хөгжлийн өндөрлөгт хүрэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг. Монгол улс дахь НҮБ-ын Хүн амын сан тус улсад үзүүлэх НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээнд уялдуулан Монгол Улсыг дэмжих 5 дахь хөтөлбөрөө 2012-2016 онд хэрэгжүүлж байна.

Ярилцлага авах хүсэлт, дэлгэрэнгүй мэдээллийг

Эмма Данклэйтэй [email protected] хаягаар холбогдож авна уу.

Тайланг бүрэн эхээр нь бусад материалуудын хамт

http://mongolia.unfpa.org вэбсайтаас үзнэ үү.