Энэхүү “Гомофоби, трансфоби, бифоби буюу бэлгийн цөөнхийг ялгаварлан гадуурхах явдлыг таслан зогсоох Олон улсын өдөр” Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан дэлхий дахины лесби, гэй, бисекс, трансжендэр, интерсекс (ЛГБТИ) хүн амын бүлгийн гишүүн бүртэй хамт гэдгээ илэрхийлж байна.
Ямарваа нэг ялгаваргүйгээр, хүн бүр эрх чөлөөтэй, хүчирхийлэл, хэлмэгдүүлэлт, гадуурхалт, гутаан доромжлолоос ангид, аюулгүй амьдрах тэгш эрхтэй. Хүн бүрт хүний эрх бий. Хүн амын аль ч бүлгийн, ялангуяа ЛГБТИ бүлгийнхний хүний эрхийг зөрчиж буй явдлыг аль нэг соёл, шашин, ёс суртахуун, нийгмийн хандлага, итгэл үнэмшил, хэвшилтэй холбон зөвтгөх ёсгүй.
Дэлхийн олон оронд ЛГБТИ хүмүүсийн эрхийг хамгаалах үйл хэрэг өргөжиж буй нь сайшаалтай ч, олон сая ЛГБТИ хүмүүс, ЛГБТИ гэж хардагдсан хүмүүс, тэдний гэр бүлийн хүмүүсийн хүний эрх зөрчигдөж, хүчирхийлэлд өртсөөр буйд гүнээ харамсаж байна. Энэ нь харангын дохио бөгөөд нийтээрээ дорвитой хөдлөх шалтгаан буйг илтгэж байна.
НҮБ-ын Хүн амын сан нь ажил олгогчийнхоо хувьд ЛГБТИ ажилчиддаа амар тайван байх, хамт олныхоо дэмжлэг, хүндэтгэлийг хүлээх, үр бүтээлтэй ажиллах таатай орчныг бүрдүүлэхийг хичээдэг.
НҮБ-ын Хүн амын сан Нэгдсэн Үндэстний байгууллагын гишүүн орнуудын болон холбогдох талуудынс ЛГБТИ иргэдэд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхийн төлөөх хүчин чармайлтыг дэмжихэд үргэлж бэлэн байна.
Нэгэн том гэр бүл болсон дэлхий нийтээрээ бид ЛГБТИ хүн бүрийн хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, дэмжих, хангахын төлөө хамтран ажиллах ёстой.