Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Бэлгийн цогц боловсрол Монголын залуучуудын амьдралыг өөрчилж байна

Бэлгийн цогц боловсрол Монголын залуучуудын амьдралыг өөрчилж байна

News

Бэлгийн цогц боловсрол Монголын залуучуудын амьдралыг өөрчилж байна

calendar_today 25 July 2023

Зүүн гар талаас: Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн 12-р ангийн сурагч Адъяа, сонсголын бэрхшээлтэй 29-р сургуулийн 1
Зүүн гар талаас: Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн 12-р ангийн сурагч Адъяа, сонсголын бэрхшээлтэй 29-р сургуулийн 11-р ангийн сурагч Билгүүн

Монголд бэлгийн цогц боловсролыг улсын сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгаж, тоо томшгүй олон залуучууд, ялангуяа зорилтот бүлгийн залуучуудын амьдралыг өөрчилж байна. Бэлгийн цогц боловсролыг сургуулийн эрүүл мэндийн хичээлд оруулснаар олон эерэг үр дагавруудыг авчирч, залуучуудыг эрүүл, мэдээлэлтэй бэлгийн амьдралын хэв маягт төлөвшүүлэх боломжийг олгож байна.

Ахлах сургуулийн сурагч 18 настай, харааны бэрхшээлтэй Адъяа нь бэлгийн харилцааны цогц боловсрол эерэг нөлөөллийн тод жишээ юм. Энэхүү амин чухал мэдлэгийг олж авснаар тэрээр өөртөө итгэлтэй болсон гэдгээ илэрхийлж, "Энэ сэдвийг илэн далангүй ярилцсанаар бид тэднийг хэвийн, эрүүл гэж үзэж байна. Би одоо бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар эрүүл мэндийн ажилтнууд болон гэр бүлийнхэнтэйгээ чөлөөтэй харилцаж чаддаг болсон.”

Сонсголын бэрхшээлтэй 11-р ангийн сурагч Билгүүн ч Адъяатай адил зүйл хэллээ. "Бэлгийн цогц боловсролоор дамжуулан би бэлгийн эрүүл мэндийн талаарх олон зүйлийг ойлгож, эрүүл бус зан үйлийн талаар олж мэдсэн" гэж тэр хэлэв. "Сурсан зүйлсийнхээ ачаар би өөрийгөө муу зуршлаас хамгаалж, зөв сонголт хийж чадна гэдэгтээ илүү итгэлтэй болсон. Би үе тэнгийнхэн, гэр бүл, найз нөхөдтэйгөө бэлгийн эрүүл мэндийн талаар чөлөөтэй ярилцаж чадна."

Бэлгийн цогц боловсролын үр нөлөө Адъяа, Билгүүн хоёр шиг олон залууст хүрч байна. Үүнийг сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгаснаар Монгол Улс бүх залуучууд, ялангуяа зорилтот бүлгийн залуучууд амин чухал мэдээлэлтэй байх боломжийг хангаж байна.

Бэлгийн цогц боловсрол нь өсвөр үе, залуучуудын мэдлэгийг дээшлүүлж, эрсдэлтэй зан үйлийг бууруулж, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн нөхцөл байдлыг сайжруулдаг болохыг судалгаагаар тогтоосон юм. Тухайлбал 2018 онд 21 судалгаанд системчилсэн дүн шинжилгээ хийхэд бэлгийн цогц боловсролын хөтөлбөрүүд нь залуучуудын дунд бэлгийн харьцаанд орж эхлэх насыг мэдэгдэхүйц хэмжээгээр дээшлүүлж байгааг тогтоожээ. Мөн тус шинжилгээ нь бэлгийн цогц боловсролын хөтөлбөр нь бэлгийн хавьтагчдыг бууруулах, бэлгэвчний хэрэглээг нэмэгдүүлэх, бэлгийн замаар дамжих халдварын тохиолдлыг бууруулахад үр дүнтэй болохыг тогтоожээ. (Лансет, 2018)

Хөтөлбөрийн эерэг үр нөлөөг шинжлэх ухааны үндэслэлтэй нотолж байгаа хэдий ч залуучууд, хүүхдүүдэд бэлгийн цогц боловсролын эсрэг шүүмжлэл байсаар байна. Энэхүү шүүмжлэл нь хөтөлбөрийн талаарх үл ойлголттой эцэг эхчүүдээс ихээхэн гардаг.
Сургуулийн хөтөлбөрт энэ сэдвийг тусгаснаар үнэн зөв мэдээлэл олж авахад нэмэлт саад бэрхшээлтэй тулгардаг зорилтот бүлгийн залуучуудын тухай нийгэм дэх сөрөг хэвшмэл ойлголтуудыг засах гол хэрэгсэл юм.

Мөн багш нар сурагчдын бэлгийн эрүүл мэндэд хандах хандлагад мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт гарсан гэж үзэж байна. Тухайлбал Өвөрхангай аймгийн Баянговь сумын ЕБС-ийн Эрүүл мэндийн боловсролын багш Хэрлэн хэлэхдээ, сурагчид бэлгийн эрүүл мэндтэй холбоотой сэдвүүдийг илүү нээлттэй, идэвхтэй ярилцах хүсэлтэй болсон нь суралцах орчныг илүү нээлттэй аюулгүй болгоход нөлөөлж буйг онцоллоо. Энэхүү хандлагын өөрчлөлт нь бэлгийн цогц боловсролоор дамжуулан илэн далангүй яриа өрнүүлж, асуудал бэрхшээлүүдээ шийдэхэд эерэг нөлөө үзүүлж байгааг харуулж байна.

Монгол Улс хүн бүрд бэлгийн цогц боловсрол олгоход өндөр ач холбогдол өгснөөр илүү хүртээмжтэй, чадварлаг хойч үеийг төлөвшүүлэх замыг нээж байна. Ялангуяа бэлгийн эрүүл мэндийн хэрэгцээ, асуудал нь тэр болгон яригддаггүй зорилтот бүлгийн залуучуудад ашиг тус нь өргөн хүрээтэй юм. Сургуулиудад бэлгийн боловсрол олгох хичээл зааснаар залуу хүн бүр эрүүл саруул амьдрах, хөгжих боломжийг нээж байна.

Адъяа, Билгүүн нарын жишээ нь залуучуудын өдөр тутмын амьдралд бэлгийн цогц боловсролтой болох бодит үр өгөөжийг авч ирж байгааг харуулж байна. Тэд одоо үнэн зөв мэдээлэл, өөрийнхөө эрхийг хамгаалах, үндэслэлтэй шийдвэр гаргах ур чадвартай болж, өөртөө итгэлтэйгээр амьдралаа удирдаж ялах бололцоотой боллоо. Монгол Улс бэлгийн боловсролыг цогцоор нь төлөвшүүлэх ажлыг нэн тэргүүнд тавьснаараа дэлхийн улс орнуудад үлгэр жишээ болж, залуучуудад хүртээмжтэй өсөж дэвших боломжийн үүд хаалгыг нээж өрлөө. Залуучуудын бэлгийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх нь тэдний ирээдүйд хөрөнгө оруулалт хийж буйг илтгэнэ. Ингэснээр бид мэдлэгтэй, хатуужилтай, бүх нийтэд ивээлтэй ертөнцийг бий болгох чадвартай хойч үеийг төлөвшүүлж чадна.