НҮБ-ын Хүн амын сан болон ЭМЯ хамтран Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сургалтыг 6 сарын 15-16-ны өдрүүдэд эрүүл мэндийн эмч ажилтнуудад зохион байгуулж байна.
Сургалтын нээлтийн үеэр НҮБ-ын Хүн амын сангийн Жендэрийн тэгш байдлыг хангах төслийн мэргэжилтэн Б. Оюун хэлсэн үгэндээ жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамтарсан багаар ажиллаж хариу арга хэмжээ авахад анхан шатанд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудын үүрэг оролцоо чухал болохыг онцлон тэмдэглэлээ. Энэхүү сургалт нь бэлгийн хүчирхийлэлд, ялангуяа хамтрагчийн зүгээс үйлдэж буй хүчирхийлэл хувийн чанартай, далд хэлбэрт явагддаг тул жендерт суурилсан хүчирхийлэлд эрүүл мэндийн салбарын зүгээс авах хариу арга хэмжээг бэхжүүлэх нэгэн чухал алхам болно гэж хэллээ.
ДЭМБ-аас гаргасан олон улсын удирдамжийг түшиглэн 2 өдрийн сургалтыг зохион байгуулж ба оролцогчдыг дүрд тоглуулах, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх бүлгээр ажиллуулах зэргээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогц мэдээллийг оролцогчдод хүргэх юм.