Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

НҮБ-ын Хүн амын сан, Эрүүл мэндийн яам ойрын таван жилд Монгол Улсад эхийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана.

НҮБ-ын Хүн амын сан, Эрүүл мэндийн яам ойрын таван жилд Монгол Улсад эхийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана.

News

НҮБ-ын Хүн амын сан, Эрүүл мэндийн яам ойрын таван жилд Монгол Улсад эхийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана.

calendar_today 04 August 2022

НҮБ-ын Хүн амын сан, Эрүүл мэндийн яам ойрын таван жилд Монгол Улсад эхийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана.
НҮБ-ын Хүн амын сан, Эрүүл мэндийн яам ойрын таван жилд Монгол Улсад эхийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана.

2022 оны 8 сарын 4, Улаанбаатар хот – Эрүүл мэндийн сайд Др.Энхболд НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Др.Халидыг халуун дотноор хүлээн авч, шинээр томилогдож ирсэнд нь баяр хүргэлээ. Уузлалтаар эхийн эрүүл мэндийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцов.

Уулзалтын үеэр Др.Энхболд НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлж, Мянганы хөгжлийн зорилт 5-д хүрэх, Монгол Улс эхийн эндэгдлийг бууруулах зорилтоо биелүүлсэн дэлхийн есөн орны нэг болоход НҮБ-ын Хүн амын сангийн оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэв. Түүнчлэн эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг улсын хэмжээнд сайжруулахад өмнөх амжилттай хэрэгжсэнийг онцоллоо.

Доктор Халид 2023 оноос хэрэгжиж эхлэх дараагийн 5 жилийн хөтөлбөр болон Эх, нярайн эрүүл мэндийг дэмжих Телемедицин төслийн дараагийн шатыг Люксембургийн засгийн газартай хэмтран хэрэгжүүлэх талаар танилцуулав. Төслийн дараагийн шат нь сэргийлэх боломжтой эхийн эндэгдлийг бууруулахад гэр бүл төлөвлөлт, эх баригчдын чадавхийг дээшлүүлэх, бэлгийн цогц боловсрол, жендэрт суурилсан хүчирхийлэлд үзүүлэх хариу арга хэмжээ сайжруулах нилээн өргөн хүрээтэйгээр хэрэгжих болно. 

НҮБ-ын Хүн амын сангийн болон Эрүүл мэндийн яамны удирдлагууд цаашид эхийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах, Монгол улсын 2030 он гэхэд хүрэхээр зориж буй Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхийн төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.