Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

НҮБ-ын Хүн амын сангийн баг баруун аймгуудад ажиллаж эхэллээ

НҮБ-ын Хүн амын сангийн баг баруун аймгуудад ажиллаж эхэллээ

News

НҮБ-ын Хүн амын сангийн баг баруун аймгуудад ажиллаж эхэллээ

calendar_today 04 5-р сар 2023

НҮБ-ын Хүн амын сангийн баг баруун аймгуудад ажиллаж эхэллээ
НҮБ-ын Хүн амын сангийн баг баруун аймгуудад ажиллаж эхэллээ

НҮБ-ын Хүн амын сангийн баг баруун аймгуудад ажиллах хугацаандаа Люксембургийн Их Гүнт улсын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Эхийн болон төрөх тойрны сэргийлж болох эндэгдлийг тэглэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” төслийн хүрээнд сонгогдсон Ховд аймгийн төв болон Зэрэг, Булган сумдад хүрч, аймаг, сумдын удирдлага, мэргэжилтэн, эмч, багш, залуучуудтай уулзан өнөөгийн нөхцөл байдалтай танилцан, санал солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг нарийвчлан тодорхойллоо. Энэхүү төслийг Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан хамтран Монгол Улсын 10 аймаг, 20 сум, нийслэлийн 2 дүүрэгт 5 жилийн турш Люксембургийн Засгийн Газрын санхүүжилтээр хэрэгжүүлэх юм.

2022 онд НҮБ-ын Хүн амын сангаас сумын түвшинд Залуучуудын хөгжлийн төвийг Ховд аймгийн Манхан суманд байгуулахад дэмжлэг үзүүлсэн. Сумын Залуучуудын хөгжлийн төвөөр өсвөр үеийнхэн, залуучууд идэвхтэй үйлчлүүлж өөрийгөө хөгжүүлэхэд анхаарч, үе тэнгийнхнийгээ манлайлан эерэг өөрчлөлтийг бий болгохоор төлөвлөсөн ажлуудтай танилцахад таатай байлаа.

Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Өсвөр үеийн кабинетын эмч 2022 оны 10 сараас үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 1335 өсвөр охид, хөвгүүдэд хэрэгцээнд нь нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.