You are here

Улаанбаатар, Монгол улс – 2022 оны 8-р сарын 8 - Залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд, төрийн байгууллагууд, НҮБ-ын болон бусад олон улсын байгууллагуудын залуучуудын хөгжлийн асуудлаарх хамтын ажиллагааны гурван талт уулзалт 2022 оны 08 сарын 5-нд НҮБ-ын байранд боллоо.

Энэ удаагийн уулзалтыг НҮБ-ын Хүн амын сан зохион байгуулсан бөгөөд гурван талт байгууллагуудын 32 төлөөлөл цахим болон биечилсэн байдлаар уулзалтад оролцсон юм.

Уулзалтаар 8 сард тохиож буй Залуучуудын хөгжлийн сараар хийгдэх ажлын төлөвлөгөөний тухай ярилцаж хэлэлцэв.