You are here

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэх захирал

Др. Бабатунде Осотимехиний гаргасан мэдэгдэл

Дэлхий дахинаа хэдэн сая охид, эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдал бүрэн дүүрэн хангагдахгүй хэвээр байна.

Тухайлбал, жил бүр бараг 14 сая охид албадан гэрлэж байна. Энэ нь өдөр бүр 37000 охидын үндсэн эрх хохирч байна гэсэн үг юм! Хөгжиж буй орнуудад 17 нас хүрээгүй охид 7,3 сая хүүхэд өдөр бүр төрүүлж байна. Гурван эмэгтэй тутмын нэг нь жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөж, өнөөдөр амьд сэрүүн яваа 200 сая охид, эмэгтэйчүүд эм бэлэг эрхтнээ зэрэмдэглүүлээд байна.

Охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, он удаан жил ужигарсан жендэрийн тэгш бус байдлыг засч залруулахыг олон улсын эмэгтэйчүүдийн энэ өдөр би бүх улс орнуудад уриалж байна.

Жендэрийн тэгш байдлыг хангаж, хүний эрхийг хамгаалан, ялангуяа бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг хангах нь чухал ач холбогдолтой төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрсөн нийгэм, эдийн засгийн зорилтууд түүний дотор 2015 оны 9-р сард дэлхийн улс орнууд нэгдэж баталсан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх гол арга юм. Эдгээр зорилт нь жендэрийн тэгш байдлыг хангах, бүх нийтэд эрүүл мэнд, боловсролын чанартай үйлчилгээ үзүүлж, ядуурлыг устгахад анхаарч байна.

40 гаруй жилийн турш НҮБ-ын Хүн амын сан эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулж, эрхийг нь хангахад дэмжлэг үзүүлж ирлээ. Тус сан нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх 2030 он хүртэл эрүүл мэнд, хүний эрхийг хангах зорилтуудыг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлээд зогсохгүй охид эмэгтэйчүүдийг эрчүүдтэй эн тэнцүү эрхтэй болж, үндсэн эрхээ эдлэх эрх мэдэл, арга замтай болтол нь ажил үйлсээ үргэлжлүүлэх болно.