You are here

Олон залуус бэлгийн амьдрал, жендэрийн талаар шинжлэх ухааны үндэслэлгүй, зөрчилтэй, ойлгомжгүй мэдээлэл өдөр бүр авч байгаа нь залуусыг эрүүл мэнд, сайн сайхан байдал, нэр хүндээ ноцтой эрсдэлд оруулахад хүргэж байна. Улмаар өнөөдөр олон залуус бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалтай тулгарч байна. Тиймээс БЦБ-ыг өргөн хүрээнд нэн яаралтай олгох шаардлагатай байна. Иймд НҮБ-ын Хүн амын сан, ЮНЕСКО, НҮБ-ын Хүүхдийн сан, ДОХ-той тэмцэх НҮБ-ын хөтөлбөр, ДЭМБ-тай хамтран Сургуулиас гадуур бэлгийн цогц боловсрол олгох олон улсын арга зүй, хөтөлбөрийн удирдамжийг боловсруулан гаргаж, энэхүү үйлсэд хувь нэмрээ оруулж байна. Энэ удирдамжийг гаргаж буй цаг үед дэлхий даяар бэлгийн цогц боловсролын хэрэгцээ өсч, НҮБ-ын Хүн амын сан байгуулагдсаны 50 жилийн ой, Хүн ам ба хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлаар дэлхий дахинаа хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталсаны 25 жилийн ой тохиож байна. Энэ нь мөн залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ХДХВ-ийн халдвартай хүмүүс, уугуул иргэд, дүрвэгсэд, цагаачид зэрэг хөгжлийн үр шимийг хүртэж чадахгүй орхигдсон хүн амд хүрэх зорилго бүхий Тогтвортой хөгжил 2030 болон түүний зорилтуудыг хэрэгжүүлэхэд тус дөхөм болно. Дээрх бүлгүүдийн ихэнх нь сургуульд сурдаггүй, сургуульд сурсан ч БЦБ олж авах боломжгүй хүүхдүүдэд сургуулиас гадуурх хөтөлбөрөөр дамжуулан мэдлэг олгох боломжтой болох бөгөөд тэдний хэрэгцээг үр дүнтэйгээр олж тогтооход туслах юм.