You are here

Улаанбаатар: Улс орон, залуучуудын өмнө тулгамдаад байгаа асуудлууд, ялангуяа бэлгийн замаар дамжих халдвар, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, гэр бүлийн хүчирхийлэл зэргээс урьдчилан сэргийлэх арга зам юу вэ? Бид залуучуудынхаа хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах боломжоор хангахын тулд эдгээр асуудлыг хэрхэн шийдэж болох вэ? Хариулт нь хүүхэд залуучуудад Амьдрах ухааны боловсрол, Бэлгийн цогц боловсрол олгох явдал юм.

Залуу хүмүүс улс орныхоо үнэлж баршгүй баялаг байдаг бөгөөд өөрсдийн давуу тал, санаачлага, шинийг эрэлхийлэгч, бүтээлч, өөдрөг сэтгэлгээ, эрч хүчээрээ Монгол улсын хөгжилд асар их хувь нэмэр оруулах боломжтой хүн ам юм.

Өнөөгийн залуу үеийнхний онцлог нь нээлттэй, технологийн дэвшилтэй хөл нийлүүлж алхсан, нийгмийн сүлжээгээр нягт холбогдсон, нийгмийн болон байгаль орчноо хамгаалах ухамсар өндөр байдаг зэрэгт оршиж байна. Нөгөөтэйгүүр тэд бие дааж, амьдралд хөлөө олох явцад нь томоохон асуудал бэрхшээл тулгарсаар байгааг дурдвал хөдөлмөр эрхлэх боломж, мэдлэг, чадвар дутмаг, бэлгийн замаар дамжих халдвар болон жендэрт суурилсан хүчирхийллийн тархалт өндөр байгаа явдал зэрэг багтаж байна.

Гэхдээ эдгээр бүх асуудлаас урьдчилан сэргийлэх боломж, бодит шийдэл бидэнд бий: Амьдрах ухааны боловсрол, бэлгийн цогц боловсрол нь хүүхэд залуучуудад ажил амьдралынхаа туршид аливаа асуудал бэрхшээлээс сэргийлэх, даван туулахад хэрэгтэй мэдлэг, хандлага, үнэт зүйлс, ур чадварыг эзэмшүүлдэг.

Амьдрах ухааны боловсрол нь Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөрийн онцлох хэсэг бөгөөд залуучуудыг эерэг, хариуцлагатай, бие даасан зан төлөвшил олж, нийгэм эдийн засгийн хурдацтай өөрчлөлтөд зохицох, бүтээлч, үр дүнтэй амьдрах чадвар эзэмшихэд туслах зорилготой юм.

“Амьдрах ухааны чадвар” чиглүүлэгчийн багц гарын авлага нь амьдрах ухааны боловсрол, бэлгийн цогц боловсролын талаарх ойлголтуудыг нэгтгэсэн бөгөөд НҮБ-ын Хүн амын сан, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Энх тайвны корпус, Боловсролын Их Сургууль, болон олон улсын мэргэжилтэнүүдийн мэргэжил арга зүй, хамтын ажиллагааны хүрээнд шинэчлэн боловсруулж олон нийтэд хүргэж байна.

“Амьдрах ухааны чадвар” Чиглүүлэгчийн багц гарын авлагын шинэчилсэн хувилбар нь нийт 5,000 багц хэвлэгдэж орон даяар түгээгдэж байна. Тус гарын авлага нь хэрэглэгчдэд ээлтэй электрон хэлбэрээр мөн харааны бэрхшээлтэй залуучуудад зориулсан аудио хэлбэрээр боловсруулагдсан. Эдгээрээс гадна хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад зориулсан сурагчийн гарын авлагыг боловсруулж 1,200 ширхэгийг хэвлэн түгээсэн.

Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран Амьдрах ухааны боловсролыг Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд, багш бэлтгэх их дээд сургууль, насан туршийн боловсролын төв, амьдрах ухааны боловсролыг дэмжих танхим, Залуучуудын хөгжлийн төвүүдээр дамжуулан зөвхөн 2016 онд гэхэд нийт 150,000 залууст хүргэсэн байна.

Залуучуудад амьдрах ухааны боловсрол, Бэлгийн цогц боловсрол олгох “Амьдрах ухааны чадвар” Чиглүүлэгчийн багц гарын авлагын нээлтийн үйл ажиллагааг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, НҮБ-ын Хүн Амын Сан хамтран 2017 оны 3 дугаар сарын 10 ны өдрийн 10.00-11.30 цагт Туушин зочид буудлын Сүлд танхимд зохион байгуулж байна.

Зарим тоон үзүүлэлт

Залуучууд ба амьдрах ухааны боловсрол

 

  • Монгол улсын нийт хүн амын 36.2 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг бөгөөд голч нас 27.5 (2016).
  • “Амьдрах ухааны чадвар” Чиглүүлэгчийн багц гарын авлага нийт 5,000 багц хэвлэгдэж орон даяар түгээгдэж байна. Амьдрах ухааны боловсролын гарын авлага нь харааны бэрхшээлтэй залуучуудад зориулсан аудио хэлбэрээр мөн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад зориулсан сурагчийн гарын авлага хэлбэрээр 1,200 ширхэг боловсруулагдан түгээгдсэн.
  • Амьдрах ухааны боловсролыг Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд, багш бэлтгэх их дээд сургууль, Насан туршийн боловсролын төв, амьдрах ухааны боловсролыг дэмжих танхим, Залуучуудын хөгжлийн төвүүдээр дамжуулан зөвхөн 2016 онд гэхэд нийт 150,000 залуучуудад хүргэсэн.

 

Залуучуудад тулгарч байгаа асуудал:

 

  • 2010 онд 15-19 насны өсвөр насны охидын төрөлт 1,000 эмэгтэй тутамд 38 байсан бол 2013 онд 40.4 болж өссөн байна.
  • 2010 онд 15-19 насны эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ 22.3 хувь байсан бол 2013 оны байдлаар 36.4 хувь хүртэл өсчээ.
  • Тэмбүүгийн тохиолдлын түвшин 25-49 насныхны дунд 10,000 хүн тутамд 32 байгаа бол 15-24 насны залуучуудын дунд тутамд 60.4 байна.
  • Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн 90.7 хувь нь эмэгтэйчүүд байна.
  • 2008 онд 10,000 амьд төрөлтөнд ногдох үр хөндөлт 169 байсан нь 2013 онд 189 болж өссөн байна.
  • Ажилгүй болон ажил идэвхтэй хайж байгаа 15-34 насны залуучууд 58.7 хувь байна.

Эх сурвалж: НҮБ-ынХүн Амын Сангийн Улс орныг дэмжих 6 дугаар хөтөлбөрийн баримт бичиг: http://www.1212.mn

______________________________________________________________________________________________________

“Амьдрах ухааны чадвар” Чиглүүлэгчийн багц гарын авлага нь дараах 13 модулиас бүрдэнэ. Үүнд: Удиртгал, 1. Өөртөө итгэх итгэл, 2. Харилцаа, 3. Холбоо тогтоох, 4. Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах, 5. Бусдыг мэдэрч ойлгох, 6. Шийдвэр гаргах, 7. Стрессийг зохицуулах, 8. Төлөвлөх, 9. Тунгаан бодох, 10. Жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх, 11. Хорт зуршлаас татгалзах, 12. Бэлгийн амьдрал: БЗДХ/ХДХВ –ээс сэргийлэх нь багтаж байна.

Links to E-Book versions of the “Life Skills Education” Facilitators’ Manuals

#

Module Name

Descriptive Sub Topics (Contents) – English

Descriptive Sub Topics (Contents) – Mongolian

Link

 

УДИРТГАЛ / Introduction

 

 

General Introduction to Teaching Life Skills Education

Амьдрах ухааны боловсролыг заах ерөнхий танилцуулга

http://www.yumpu.com/en/document/view/56870736

1

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ/ Self-Esteem

 

 

Session 1. Defining & Assessing Self-Esteem

Session 2.Connectedness &  Self-Esteem

Session 3. Uniqueness & Self-Esteem

Session 4. Power & Self-Esteem

Session 5. People, value and  principles

 

Сэдэв 1. Өөртөө итгэх итгэлийг тодорхойлж, үнэлэх

Сэдэв 2. Холбоо хамаарал ба өөртөө итгэх итгэл

Сэдэв 3. Өвөрмөц байх ба өөртөө итгэх итгэл

Сэдэв 4. Эрх мэдэл ба өөртөө итгэх итгэл

Сэдэв 5. Хүмүүс, үнэт зүйл ба зарчим

 

http://www.yumpu.com/en/document/view/56870829/-

2

ХАРИЛЦАА /Communication

 

Session 1. Types of communication

Session 2. Non verbal communication

Session 3. Listening skills

Session 4. Assertiveness: “I statements”

Session 5. Responding to persuasion

Session 6. Family members communication

Session 7. Work place communication

 

Сэдэв 1. Харилцаа түүний хэлбэр

Сэдэв 2. Үгийн бус харилцаа

Сэдэв 3. Сонсох чадвар

Сэдэв 4. Өөртөө итгэлтэй харилцаа: “Би” өгүүлбэр

Сэдэв 5. Ятгалгад хариу өгөх

Сэдэв 6. Гэр бүлийн гишүүдийн харилцаа

Сэдэв 7. Ажлын орчин дах харилцаа

http://www.yumpu.com/en/document/view/56870248

3

ХОЛБОО ТОГТООХ /  Relationships

 

Session 1. Friendship

Session  2. Date and about date rape

Session  3. Establishing relationships, keeping distance

Session  4. Love relationships

Session  5. Decision making about having sex

Session  6. Assessing and managing relationships

Session  7. Ending unhealthy relationships

 

Сэдэв 1. Үерхэл нөхөрлөл

Сэдэв 2. Болзоо, болзооны үеийн хүчин

Сэдэв 3. Холбоо тогтоох, зай барих

Сэдэв 4. Хайр дурлалын холбоо

Сэдэв 5. Бэлгийн харилцаа ба шийдвэр гаргалт

Сэдэв 6. Бусадтай тогтоосон харилцаандаа үнэлгээ өгөх

Сэдэв 7. Эрүүл бус холбоог таслах

 

http://www.yumpu.com/en/document/view/56870832/-

4

СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНӨӨ ХЯНАХ / Emotional Control

 

Session  1. Emotions

Session 2. Identifying emotions

Session  3. Causes and effects of emotions

Session  4. Managing emotions and behaviour

Session  5.  Communicating emotions

Сэдэв 1. Сэтгэлийн хөдөлгөөн

Сэдэв 2. Сэтгэлийн хөдөлгөөнийг тодорхойлох

Сэдэв 3. Сэтгэлийн хөдөлгөөний шалтгаан, үр дагавар

Сэдэв 4. Сэтгэлийн хөдөлгөөн, зан үйлээ хянах, зохицуулах

Сэдэв 5. Сэтгэлийн хөдөлгөөнөө бусдад ойлгуулан харилцах

http://www.yumpu.com/en/document/view/56870447/-

5

БУСДЫГ МЭДЭРЧ ОЙЛГОХ / Empathy

 

Session 1. Diversity

Session 2. Stereotypes

Session 3. Discrimination

Session 4. Disabilities

Session  5. Gender and gender roles

Session  6. Power and Inter-group conflict

Сэдэв 1. Ялгаатай байдал

Сэдэв 2. Тогтсон ойлголтууд

Сэдэв 3. Ялгаварлан гадуурхах

Сэдэв 4. Хөгжлийн бэрхшээл

Сэдэв 5. Жендэр ба жендэрийн үүрэг

Сэдэв 6. Эрх мэдэл ба бүлгийн зөрчил

https://www.yumpu.com/xx/document/view/56870449/-

6

ШИЙДВЭР ГАРГАХ / Decision-Making

 

Session 1.. The basics of the decision making

Session 2. Decision making patterns

Session 3. Decision making models

Session 4. Consequences of decisions

Session 5. Weighing one’s options

Session 6. Taking risks

Session 7. Factors influencing our decisions

Сэдэв 1. Шийдвэр гаргах тухай ерөнхий ойлголт

Сэдэв 2. Шийдвэр гаргах хэлбэр

Сэдэв 3. Шийдвэр гаргах загвар

Сэдэв 4. Шийдвэрийн үр дагавар

Сэдэв 5. Боломжийг цэгнэх

Сэдэв 6. Эрсдэл хийх

Сэдэв 7. Шийдвэрт нөлөөлөх хүчин зүйл

http://www.yumpu.com/en/document/view/56870444/-

7

СТРЕССИЙГ ЗОХИЦУУЛАХ /  Stress Management

 

Session 1. What is stress?

Session 2. Effects of stress

Session 3. Types of stress

Session 4. Short terms strategies of managing stress

Session 5. Long term strategies of managing stress

Session 6. Preventing from stress

Session 7. Planning individual stress reduction

 

Сэдэв 1. Стресс гэж юу вэ

Сэдэв 2. Стрессийн нөлөө

Сэдэв 3. Стрессийн төрөл

Сэдэв 4. Стрессийг зохицуулах богино хугацааны арга

Сэдэв 5. Стрессийг зохицуулах урт  хугацааны арга

Сэдэв 6. Стрессээс урьдчилан сэргийлэх

Сэдэв 7. Стрессийг зохицуулах хувийн төлөвлөгөө

 

http://www.yumpu.com/en/document/view/56870820/-

8

ТӨЛӨВЛӨХ / Planning

 

Session 1. Identifying goals

Session 2. Setting adequate goals

Session 3. Making action plan

Session 4. Identifying priorities

Session 5. Career planning

Session 6. Barriers in planning

Сэдэв 1. Зорилгоо тодорхойлох

Сэдэв 2. Сайн зорилго дэвшүүлэх

Сэдэв 3. Үйл ажиллагааны төлөвлөгөө зохиох

Сэдэв 4. Тэргүүлэх ач холбогдолтой зүйлээ тодорхойлох

Сэдэв 5. Ажил мэргэжлийн төлөвлөгөө

Сэдэв 6. Төлөвлөгөө хийхэд учрах саад бэрхшээл

http://www.yumpu.com/en/document/view/56870792

9

ТУНГААН БОДОХ / Critical Thinking

 

Session 1. What is critical thinking?

Session 2 Information types and their differences

Session 3 Writing different types of information

Session 4. Analysing information

Session 5. Reasoning structure

Session 6. Analysing Reasoning

Session 7. Credibility of sources

 

Сэдэв 1. Тунгаан бодох чадварын талаарх ерөнхий ойлголт

Сэдэв 2. Мэдээллийн төрөл бүрийн ялгаатай байдал

Сэдэв 3. Мэдээллийн төрлийг найруулан бичих

Сэдэв 4. Мэдээлэлд дүн шинжилгээ хийх

Сэдэв 5. Үндэслэлийн бүтэц

Сэдэв 6. Нотолгоонд  дүн шинжилгээ хийх арга

Сэдэв 7. Эх сурвалжийн баталгаатай байдал

http://www.yumpu.com/…/%D1%82%D1%83%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B0…

10

БЭЛГИЙН АМЬДРАЛ: БЗДХ/ХДХВ –ЭЭС СЭРГИЙЛЭХ НЬ SEXUALITY; STI/HIV PREVENTION

 

Session 1. Understanding human sexuality

Session 2. Reproductive organs

Session 3. Changes with puberty

Session 4. Sexual orientation and gender identity

Session 5. Friendship &romantic relationships

Session 6. Sex and its consequences

Session 7. Fertilization and pregnancy

Session 8. Family planning and contraceptives methods

Session 9. Unwanted pregnancy and abortion

Session 10. Sexual health and Hygiene

Session 11. Sexually transmitted infections and HIV/AIDS

Session 12. Consequences and risks of sexually transmitted infections

Session 13. Condom use

 

Сэдэв 1. Бэлгийн амьдрал

Сэдэв 2. Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо

Сэдэв 3. Шилжилтийн насны өөрчлөлт

Сэдэв 4. Бэлгийн чиг баримжаа ба хүйсийн баримжаа илэрхийлэл

Сэдэв 5. Үерхэл нөхөрлөл, хайр дурлалын харилцаа

Сэдэв 6. Бэлгийн харилцаа түүний үр дагавар

Сэдэв 7. Үр тогтолт ба жирэмслэлт

Сэдэв 8. Гэр бүл төлөвлөлт ба жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгсэл

Сэдэв 9. Хүсээгүй жирэмслэлт ба үр хөндөлт

Сэдэв 10. Бэлгийн эрүүл мэнд ба эрүүл ахуй

Сэдэв 11. Бэлгийн замаар дамжих халдвар ба ХДХВ/ ДОХ

Сэдэв 12. Бэлгийн замаар дамжих халдварын үр дагавар ба эрсдэл

Сэдэв 13. Бэлгэвчийн хэрэглээ

 

http://www.yumpu.com/en/document/view/56870830/-