You are here

Люксембургийн их гүнт улсын санхүүжилтээр НҮБ-ын Хүн Амын Сан ЭМЯ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Сэргийлэх боломжтой эхийн эндэглийг бууруулах нь” төслийн хүрээнд ЭМЯ-ы Эх Барих Эмэгтэйчүүд Судлалын салбар зөвлөл, Монголын Эх Барих Эмэгтэйчүүдийн Эмч Нарын Холбоо “Эхийн болон перинатал эндэгдлийн тандалт, хариу арга хэмжээг сайжруулах нь” сургалтыг Өмнөговь аймгийн Эрүүл Мэндийн Газар, Бүсийн Оношилгоо Эмчилгээнийн Төвийн удирдлага, эмч, мэргэжилтнүүдэд 2023 оны 07 сарын 20-22 өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг АШУҮИС-ын дэд профессор Д.Мөнхцэцэг, МУ-ын гавьяат эмч, АУ-ы доктор Б.Баясгалантай тэргүүтэй үндэсний сургагч багш нар удирдан явууллаа. Сургалтыг Өмнөговь аймгийн ЭМГ-ын дарга Б.Ганшагай нээж, ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ. Тус аймагт эхийн болон перинатал эндэгдлийн эмнэлзүй, чанарын аудитын хорооны үйл ажиллагаа, асуудлыг тодорхойлох, шалтгааныг тогтоон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хяналтыг тавих зэрэг арга барилыг энэхүү сургалтаар эзэмшлээ.

Энэхүү сургалт нь НҮБ-ын Хүн амын сангийн сэргийлж болох эхийн эндэгдлийг тэглэх зорилгын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Өмнөговь аймгийн эхчүүд, нярайд оруулж буй хувь нэмэр юм.