You are here

НҮБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэх захирал Др. Наталия Канемын мэдэгдэл

Өдөр өнгөрөх тусам COVID-19-ын хямралын цар хүрээ, үр дагавар улам илт, түгшүүртэй болж байна.

Бэлгийн болон нөхөн үржихүйн асуудал хариуцсан НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох НҮБ-ын Хүн амын сан шинэ төрлийн коронавирусийн эсрэг хариу арга хэмжээ авч буй эмнэлгийн ажилтнуудаас эхлээд өвчтэй хүмүүсийг зоригтой асарч буй сайн дурын ажилтнууд, тэргүүн шугаманд ажиллаж буй автобусны жолооч, асаргаа, сувилгааны ажилтнууд гээд бүх хүнтэй эв санааны нэгдэлтэй байна. Энэ зууны дэлхийн эрүүл мэндийн хамгийн хүнд энэ гамшигт хайртай нэгнээ алдсан хүмүүсийн тоо өсч байгаад бид гүнээ харамсаж байна.

COVID-19 олон улс орныг сорьж байна. Засгийн газрууд, түнш байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хандивлагчидтай хэрэгжүүлж буй НҮБ-ын Хүн амын сангийн үйл ажиллагаа үргэлжилж, улам өргөжиж байна. Бид онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөөг бүх түвшинд хэрэгжүүлж, хамгийн эмзэг, алслагдсан хүмүүст хүрч үйлчлэх амлалтаа хэрэгжүүлэхэд хэзээ хэзээнээс илүү анхаарч байна. 

Ихэнх хямралын нэгэн адил, энэхүү цар тахлын үед охид, эмэгтэйчүүдэд нэн шаардлагатай, тэдний амь насыг аврах бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ тасалдаж, эрх баригчдын зүгээс жендэрт суурилсан хүчирхийлэлд хариу арга хэмжээ авахад саад тотгор учирч байна. НҮБ-ын Хүн амын сан 2030 он гэхэд гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ, урьдчилан сэргийлж болохуйц эхийн эндэгдэл, жендэрт суурилсан хүчирхийлэл, охид эмэгтэйчүүдэд хор хөнөөлтэй заншлуудыг таслан зогсоох зорилгодоо нийцүүлэн охид, эмэгтэйчүүдийн онцгой хэрэгцээг эн тэргүүнд хангахаар засгийн газрууд, түнш байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээний тогтолцоо сул, ялангуяа хүмүүнлэгийн тусламж шаардлагатай хүнд хэцүү нөхцөлд байгаа улс орнуудад COVID-19-ийн эсрэг хариу арга хэмжээ авахад шаардагдах санхүүжилтыг бид хандивлагчдаас хүсээд байна. Одоогоор 2020 онд 187.5 сая ам.доллар шаардлагатай байгаа юм. НҮБ-ын Хүн амын сан эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, эрүүл мэндийн ажилтнуудад нэн шаардлагатай хамгааллын хэрэгсэлүүдийг худалдан авч, түгээх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ, жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөгсдөд зориулсан үйлчилгээг хүртээмжтэй болгож, эрсдлийн талаарх мэдээ, мэдээллийг түгээж, олон нийтийн оролцоог хангахад анхаарч байна.

Одоо бид эвлэлдэн нэгдэж, эрс шийдэмгий, тууштай зүтгэх цаг болсон. Хямралын улмаас маш их эрсдэлд орсон ч, бидний нүдэнд тэр бүр өртөхгүй хүмүүс байгааг бид мартаж болохгүй. Тухайлбал:

Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний үеийн хяналтад орох шаардлагатай ч эмнэлэгт очиж үйлчлүүлэх нь аюулгүй эсэхэд эргэлзэж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг эмэгтэйчүүд ойрд гэртээ хоригдож, өөрсдийнхөө аюулгүй байдалд санаа зовинон, эмээж байна. Коронавирусийн халдвар тархах эрсдэлтэй энэ үед дүрвэгсдийн лагерьт хэдэн арван сая хүнийг нийгмээс тусгаарлах нь зохистой хувилбар биш юм. Ахмад настнуудын дунд нийгмийн харилцаанд тэр бүр ордоггүй, тусгаарлагдсан хүн олон бий. Тэд энэ вирусийн халдвар авч, хүнд өвдөх эрсдэл их байна.

НҮБ-ын Хүн амын сан энэхүү хямралд өртсөн эрүүл мэндийн байгууллагуудад эд материалын тусламж үзүүлж, эрүүл мэндийн ажилтнууд, эх баригчдыг хамгаалж байна. Тухайлбал, Хятад, Иран, Филиппинд хамгийн эмзэг бүлгийн хүмүүст ариун цэвэр, эрүүл ахуйн бүтээгдэхүүн түгээж, эрүүл мэндийн ажилтнуудыг хамгааллын хэрэгсэлээр хангалаа. Молдов улсад байршил, нас хүйс, жирэмсний хугацаагаар нь ангилсан эрүүл мэндийн мэдээллийн цахим хянах самбарыг ажиллуулж эхэллээ.

Гэвч бид цаашид хэдэн сарын турш COVID-19-тэй тэмцэхдээ дэлхийн охид, эмэгтэйчүүдийн онцгой чухал хэрэгцээг хангахын төлөө улам ихийг хийх хэрэгтэй байна. НҮБ-ын Хүн амын сан энэ чиглэлээр хийх ажлаа UNFPA.org вэбсайтад сая байрлуулсан удирдамжууддаа онцлон тусгалаа. 
 
Дэлхийн энэ гамшгийн эсрэг дэлхийн нийтээр тэмцэх шаардлагатай байна. Иймд COVID-19-өөс үүдэлтэй хямралд өртсөн хүмүүс болон нийгмээс тусгаарлагдан, шаардлагатай үйлчилгээгээ авч чадахгүй байгаа хүмүүсийн аль алинд нь олон улсын зүгээс  туслахыг уриалж байна. Бидний тусламж нэн хэрэгтэй охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эрүүл ахуйг хангахад та бүхэн бидэнтэй нэгдэнэ үү.