You are here

  • Хүүхдийн төлөө үндэсний газар нь "Залуучуудын хөгжлийн төвүүдийн ажилтнуудыг чиглүүлэх, тэдний өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөх нарийвчилсан удирдамж – гарын авлага боловсруулах” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  • 15-35 насны, нэн ялангуяа нийгмийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай өсвөр үе, залуучуудыг хөгжүүлэх, тэдний  хөдөлмөрлөх, өөрийгөө хөгжүүлэх бүтээлч ухамсар, сэтгэлгээ, амьдралын зөв зан үйлийг төлөвшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг өөрсдийн эрх ашигт нөлөөлөх аливаа асуудлаарх шийдвэрт оролцохыг дэмжих зорилгын хүрээнд дараах үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Залуучуудын хөгжлийн төвийн ажилтнуудад чиглэсэн өдөр тутмын ажлыг чиглүүлэх гарын авлага боловсруулахад зөвлөх үйлчилгээний зорилго оршино. Үүнд:
  • Залуучуудын хөгжлийн төвийн менежмент: Зорилтот бүлэгтэй ажиллах, ээлтэй аюулгүй, хүний эрхийг дээдэлсэн орчин бүрдүүлэх, үйлчлэгчдийг бүртгэх, үр дүнд чиглэсэн төлөвлөлт, тайлагналт, хяналт-шинжилгээ, үнэлгээ судалгаа, эргэх холбоо, дэмжлэгэт удирдлага, хамтын ажиллагаа, байгууллагын хөгжил
  • Залуучуудын оролцоо: Хүний эрхийн боловсрол, залуучуудын утга төгөлдөр оролцох оролцоог хангах, залуучуудын зөвлөлийг чиглүүлэх, оролцоонд суурилсан үйл ажиллагааг зохион байгуулах
  • Залуучуудад чиглэсэн амьдрах ухааны сургалт зохион байгуулах, төрөл бүрийн үйл ажиллагаагаар дамжуулан амьдрах ухааны чадвар эзэмшихэд дэмжлэг үзүүлэх
  • Залуучуудад чиглэсэн эрүүл мэнд, НҮЭМ-ийн сургалт зохион байгуулах, бэлгийн боловсрол олгох, эрүүл мэндийн үйлчилгээнд холбон зуучлах, эргэх холбоог хангах, зөвлөгөө өгөх
  • Залуучуудад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, дэмжих бүлгийг чиглүүлэх
  • Залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил хөдөлмөрт холбон зуучлах, эргэх холбоог хангах, өөрөө өөртөө ажлын байр бий болгох, орлого олгох талаар сургалт зохион байгуулах

Ажиллах хугацаа: 2015 оны 05 дугаар сарын 20-ноос 2015 оны 12 дугаар сарын 15 хүртэл 5-6 хүн,  7 сар

Хийгдэх үйл ажиллагааны үндсэн зорилтууд :

  1. Залуучуудын хөгжлийн чиглэлээр Монгол Улс болон гадаадын бусад орнуудын залуучуудын төвийн үйл ажиллагааг судлаж, залуучуудын хөгжлийн төвийн ажилтнуудыг тогтмол арга зүйгээр хангах, тэдэнд зориулсан гарын авлага-удирдамж боловсруулах ажлыг удирдамжийн дагуу хийж гүйцэтгэнэ. Үүнд:

а/ Удирдамж- Гарын авлага боловсруулах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах
б/ Гадаадын улс орнуудын туршлага судлах
в/ Гарын авлагын агуулгаар Залуучуудын хөгжлийн төвийн ажилтнуудад сургалт зохион байгуулах

  • Сонгон шалгаруулах зөвлөхийн тоо-1
  • Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
  • Нийгмийн ажил, сэтгэл зүй, нийгмийн эрүүл мэнд, болон боловсролын чиглэлээр  бакалавраас дээш зэрэгтэй
  • Мэргэжлийн түвшинд арга зүйн удирдамж боловсруулж, арга зүйгээр хангаж байсан туршлагатай
  • Хүний эрх, хүүхдийн эрх, хүүхдийн болон иргэний оролцоо, хүүхэд хамгаалал, ажил мэргэжлийн чиг баримжаа, судалгаа, зөвлөгөө, амьдрах ухааны сургалт, өсвөр үеийнхэнд ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээ, нөхөн үржихүйн эрүүл мэндийн аль нэг чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Харилцааны өндөр чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Зөвлөхийн санал бэлтгэх жишиг баримт бичгийн дагуу бэлтгэсэн материал
  • Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015/05/12-2015/05/15-ний 0900-1600 хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015/05/18–ний дотор ирүүлнэ үү.

Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 44А, Төрийн өмчийн 11-р байр, Хүүхдийн төлөө үндэсний газар, 3 давхар, 313 тоот Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар
Харилцах хүн: Ж.Долгормаа, Утас: 62263095, 99908828