Press Release

“Гэр бүл төлөвлөлт: Иргэдээ чадавхижуулж, улс үндэстнээ хөгжүүлцгээе” уриан дор НҮБ-ын Хүн амын сан, Монгол Улсын Засгийн газар2017 оны Дэлхийн хүн амын өдрийг тэмдэглэж байна

18 7-р сард 2017

Улаанбаатар хот, 2017 оны 7 сарын 18-ны өдөр. 1990 оны 12-р сард НҮБ-ын Ерөнхий ассамблей 7-р сарын 11-нийг Дэлхийн хүн амын өдөр болгон тунхагласнаас хойш хүн амын асуудал, түүний нийгэм, улс төрийн үр дагаварыг олон нийтэд таниулж мэдээлэх замаар гишүүн орнуудуг өдрийг тэмдэглэж ирлээ.

Энэ жил Дэлхийн хүн амын өдрийг “Гэр бүл төлөвлөлт: Иргэдээ чадавхижуулж, улс үндэстнээ хөгжүүлцгээе” сэдвээр тэмдэглэж байна.

Гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээ хүртэх нь хүний эрх, нийгмийн хөгжлийн салшгүй нэг элемент болохыг нийтээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх хамгийн үр өгөөжтэй аргуудын нэг юм. Монгол улс өнгөрсөн хорин жилд эх, хүүхдийн эндэгдлийг бууруулахад гайхалтай ахиц гаргасан хэдий ч гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээг хангах явдал 2003-2013 оны хооронд 94%-иас 77% болон буурч, үр хөндөлтийн хувь хэмжээ тогтмол өндөр байж, 2016 оны сүүлээр 1,000 амьд төрөлт тутамд 234 болсон байна.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд тэмбүүгийн тархалт 2007 онд 1.7 хувь байснаа 2014 онд 5.1 хувь болон өсч, тус улсад гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг шийдвэрлэх цаг болсныг анхааруулав.

“Иймд эмэгтэйчүүд, хосуудыг гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээ, мэдээллээр хангах нь чухал ач холбогдолтой” болохыг НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара онцолж, “хэзээ, хэдэн хүүхэдтэй болохоо хувь хүмүүс чөлөөтэй шийдэх нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрх юм. Эмэгтэйчүүд хэзээ, хэдэн хүүхэд төрүүлэхээ төлөвлөдөг болсоноор сургуулиа төгсөж, амьжиргаагаа сайжруулан, орлогоо өсгөж, улсынхаа эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулдаг болох нь нотлогдсон” гэв.

 

Дэлхийн хүн амын өдөр НҮБ-ын Хүн амын сангийн тооцоолсоноор жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэлд өнөөгийн төвшинөөс илүү зарцуулж буй 1 доллар тутамд жирэмслэлттэй холбоотой тусламж үйлчилгээий зардал 2.30 доллараар буурч байна. Энэ нь бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн чанартай үйлчилгээ хүртэх хүн бүрийн эрхийг хангахад гэр бүл төлөвлөлт чухал ач холбогдолтой төдийгүй улс орны эдийн засгийг хөгжүүлэхийн тулд гэр бүл төлөвлөлтөд хөрөнгө оруулах нь чухал болохыг илтгэв.

Өнөөдөр НҮБ-ын Хүн амын сан, УИХ, Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо хамтран 2017 оны Дэлхийн хүн амны өдрийг тохиолдуулан хэвлэлийн арга хэмжээ зохион байгуулж, дэлхийн болон Монголын хүн амын асуудал, гэр бүл төлөвлөлтөөр дамжуулан Монголчуудын эрх, үндэсний хөгжлийг хангахын төлөө хэрхэн хамтран ажиллахаа танилцуулав.

Энэ арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д. Сарангэрэл, Эрүүл мэндийн сайд Др. A. Цогцэцэг, Үндэсний статистикийн хорооны дарга А. Aриунзаяа, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар оролцлоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн газраас contact@unfpa.org.mn хаягаар холбогдож авна уу.